Жилд ганц тохиох ХИЙМОРИЙН БУУЛТТАЙ ӨДӨР

2020 оны 03 сарын 12

Өнөөдөр жилд ганц тохиох ХИЙМОРИЙН БУУЛТТАЙ ӨДӨР тохиож байгаа Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс мэдээллээ.

-2020.03.12-нд Хулгана, Луу, Бич жил (зүүн зүгт)
-2020.03.15-нд Туулай, Хонь, Гахай жил (урд зүгт)
жилтнүүдийн хийморийн буулттай.

Энэ өдөр 420 хоногт ганц удаа тохиох хийморийн буулттай өдөр эцэг эхийн ачийг дурдах, санах, хариулах тэргүүтэн сайн үйлд шамдан үйлдвээс хишиг буян дэлгэрч түмэн өлзий, мянган учрал бүрдсэн хүслийг хангагч зэндмэнэ эрдэнэ мэт билиг дэмбэрэлтэй юм. Энэ өдөр өглөө эртлэн тухайн жилийн сайн зүгт дарцгаа хийсгэх, тахилгатай уул овоонд гарч хийморио сэргээх, сан тавиулах, мөргөл үйлдэх, маани мэгзэм унших, зул хүж өргөх зэрэг буянд шамдваас өлзийтэй сайн.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тайван гахай жилтэй (192.82.73.194) 2020 оны 03 сарын 15

Миний ард түмэн минь эрүүл саруул. Сайн сайхан байгаасай

0  |  0
Алтаа(203.169.50.252) 2020 оны 03 сарын 12

Хамаг хүн амьтан бүгд эх дэлхийгээ хайрлан, эцэг өвгөө дээдлэн, элдэв гай зовлонгоос ангид, эвтэй найртай, энх тунх орших болтугай!

0  |  0
ganaa(202.179.31.72) 2020 оны 03 сарын 12

bich jiltei bi bolood hamag , amitan amgalan hiigeed amgalangiin hutgiiig oloh boltugai hurai hurai hurai

1  |  0
ганганн энхжаргал (66.181.161.83) 2020 оны 03 сарын 14

хулган жилтэй ажил үилс бүтэмжтэй байг

1  |  0
Top