Абдулрашид Садулаев: Барилдааны мэдрэмж муудсан байлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 18

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос барилдах эрхээ дөрвөн сараар хасуулсан ОХУ-ын бөх Абдулрашид Садулаев Италийн Ромд болсон Европын аваргын тэмцээнд шийтгэл нь дуусаж, эргэн ирлээ.

Садулаев тав дахь удаагаа Европын аварга болсон ч энэ удаад амар ялалт байсангүй. “Орос танк” ОХУ-ын сэтгүүлчдийн асуултад ингэж хариулжээ.

-Энэ удаагийн Европын аваргын тэмцээн тун амаргүй байлаа. Сугалаа сонирхолтой таарч, би жингийнхээ гол өрсөлдөгчидтэй ээлж дараалан барилдлаа. Түрүүлсэндээ баяртай байгаа ч барилдаандаа сэтгэл хангалуун бус байна. Энэ завшааныг ашиглаад бүх хөгжөөн дэмжигчид, багш дасгалжуулагч, эмч, ивээн тэтгэгч нарт талархсанаа илэрхийлье. Манай баг хамт олон Токиогийн олимпод амжилттай оролцоно гэдэгт итгэж байна.

-Та эхний хэдэн барилдаандаа бараг амьдралынхаа туршид алдсанаас илүү оноо алдах шиг боллоо.

-Над шиг хашиг туршлагатай тамирчин ч алдаж болно гэдгийг харуулсан барилдаанууд байлаа. Спортын уралдаанд хэн ч ялж болно. Би барилдаагүй удсан болохоор мэдрэмж муудсан байлаа. Харин хэд барилдаад зүгээр болсон. Том хичээл боллоо.

-Гэхдээ таны гол өрсөлдөгчид Европын бөхчүүд биш. Саяхан Ираны Мохаммад Хусейн Мохаммадиан эргэн ирж, чансааны тэмцээн дээр Кайл Снайдерийг ялсан.

- Иран залуутай би 2014 оны ДАШТ дээр барилдаж байлаа. Тэр хүрэл медаль авсан ч допингийн хэргээр эрхээ хасуулсан. Түүний барилдааныг үзлээ, илүү сайжирсан байна. Бидний барилдаан сонирхолтой сайхан болох байх. 97 кг бол хүчтэй өрсөлдөгч олон жин, хуучны архаг тамирчид эргэн ирж байна. Хажимурат Гацалов барилдана гэсэн. Манай жинд дөрвөн олимпын аварга байна шүү дээ.

-АНУ-ын олимпын багт Кайл Снайдер биш Жеден Кокс барилдах магадлалтай байна.

-Кокс юуны өмнө сонгон шалгаруулалтаа давах хэрэгтэй. Жинг нь бодоод үзсэн ч Снайдер илүү боломжтой. Хэн нь ч шалгарсан бай, бид олимпдоо ижилхэн л бэлтгэх болно.

-Альберт Саритовийн талаар?

-Үнэхээр сайн барилдсан. Удаан барилдаагүй, ахмад бөх ч сайн байлаа. Токиогийн олимпод бид учраа таарах байх. Дутуу үнэлж болохгүй, өрсөлдөгч.

-Шагналын тавцанд та таван хуруугаа гозойлгон, таван удаагийн аварга болсноо харуулсан.

-Зургаа, долоон удаагийн аваргууд олон бий.

-Алдарт Карелин 12 удаагийн аварга.

-Түүний амжилтад хүрж чадахгүй байх. Гэхдээ эрүүл энх байгаа цагтаа би барилдсаар байх болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Linda Mark(105.112.107.131) 2020 оны 02 сарын 18

ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ\n\nЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨГӨӨГҮЙ ЗӨВЛӨГӨӨД ОДОО ДАВИД ВИЛСОН ЗЭЭЛИЙН КОМПАНИ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. (Davidwilsonloancompany4@gmail.com)

0  |  0
Top