ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 16

Өнөөдөр 2020.2.16, Ням гараг. Билгийн тооллын 23

Өвлийн адаг улаагчин үхэр сар
Гурван хөх мэнгэтэй шарагчин үхэр өдөр

  • Наран ургах шингэх: 7.58-18.15
  • Үс засуулбал: Эд эдлэл, идээ ундаа олдоно
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй
Энэ, өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах, дайснаа дарах, хатуу үйлийг үүсгэвээс зохистой. Амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн нь хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.
 
Хол газар явах бол баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Энэ өдрийг тавтай сайхан өнгөрүүлээрэй, өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top