СУРВАЛЖИЛГА: “Нарантуул” зах эл хуль болж, худалдан авалт буурчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 28

БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод “Шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа” коронавирусийн шинэ халдвар бүртгэгдэж эхэлснээс хойш халдварт өртсөн хүмүүсийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Хятад Улстай хил залгаа оршдог Монгол Улсыг “өндөр эрсдэлтэй бүс” хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас үнэлсэн.

Тиймээс их, дээд сургууль, МСҮТ, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр хугацаанд зогсоосон. Түүнчлэн шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар зорчихгүй байхыг Монголд төдийгүй халдвар тархсан улс орнуудад уриалсаар байна. Хил залгаа оронд шинэ коронавирус тархаж, Цагаан сарын баяр ойртож байгаа энэ өдрүүдэд иргэдийн хамгийн ихээр худалдан авалт хийдэг “Нарантуул” зах, "Бөмбөгөр", "Алтжин" худалдааны төвд нөхцөл байдал ямар байгааг сурвалжиллаа.
 


“Өмнө нь ийм байгаагүй дээ” гэмээр дүр зурагтайгаар “Нарантуул” зах биднийг угтан авлаа. Өдрийн 12:00 цаг дөхөж байхад зарим лангуу худалдаагаа дэлгээ ч үгүй, ихэнхдээ хөл гишгэх зайгүй шахам хүмүүс бужигнацгааж байдаг “Их хөл”-ийн газар “Энэ мөн үү” гэлтэй байлаа. Захыг зорих хүмүүсийн тоо эрс багасчээ. Цагаан сарын баяр дөхөж байгаа учраас дээл, малгай, гутал зардаг хэсэг болох захын зүүн жигүүрээр зочиллоо.

Бүрх малгай 35-45 мянга, лоовууз загвар, хийцээсээ хамаараад 25-80 мянга, булган малгай 130-300 мянга, дээл 100-300 мянган төгрөгийн үнэтэй байна.

Үндэсний үйлдвэрлэлийн барааны үнийг сонирхсоны дараа худалдагчаас зарим зүйлийг тодруулахад “Худалдан авалт одоохондоо тааруу байна. Өнгөрсөн жил Цагаан сар эрт болсон учраас ч тэр үү бараа сайн зарагдаж байсан. Энэ жил хоёрдугаар сар гарч байж л сайжрах болов уу гэсэн хүлээлт байна. Коронавирусийн халдвар гээд байгаа нь худалдаанд нөлөөлж байгаа эсэхийг мэдэхгүй. Юутай ч маск зүүх ёстой юм байна гэж бодоод зүүж байна. Маск зүүхгүй хүмүүс ч байна. Хувь хүний ухамсарын л асуудал. Хятад Улсад Цагаан сарын баяр нь болж байгаа учраас хилээ энэ сарын 27 дуустал хаасан. Гэхдээ үргэлжлээд гуравдугаар сарын 2 хүртэл зөвхөн онгоц, олон улсын галт тэргээр иргэд зорчихыг зөвшөөрсөн. Нийтийн тээврийн үйлчилгээ, хувийн машин тэрэг, явганаар хилээр зорчихыг хориглосон гэж танил худалдаачид ярьж байна. Би ойрд хилээр гарч бараа татаагүй” гэсэн юм.

Өчигдөрхөн Монгол Улс Хятад Улстай хиллэдэг найман боомтын тээврийг түр хугацаанд хязгаарлажээ. Жил бүрийн Цагаан сарын баярын бэлгийн 80 орчим хувийг импортын буюу Хятадын бараа эзэлдэг гэсэн судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргасан. Тооцоод үзэхээр, өнгөрсөн жил гэхэд Цагаан сарын баярт зориулж 350 гаруй тэрбум төгрөгийг гадагш урсгасан байдаг. Тиймээс энэ жил хилийн боомтуудыг хаасан байгаа учраас дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, нөгөө талаар бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх вий гэсэн айдас иргэдийн дунд байна. Цааш “Нарантуул” захын төв хаалганы ойролцоо очиход Хятадын “бэлгийн” бараа хэдийн гараад эхэлжээ. Энэ талаар “Баялаг Ундраа” төвөөр үйлчлүүлж байсан иргэдийн байр сууриас хүргэе.
 


Сүхбаатар дүүргийн иргэн Э.Булган: Манайх гахай, тахианы мах огт идэхгүй байгаа

-Коронавирус анх илрэхдээ далайн гаралтай бүтээгдэхүүн, гахай, тахианы махнаас үүдэлтэй байж магадгүй гэсэн мэдээллүүд авсан. Манай улсад далайн гаралтай бүтээгдэхүүн бараг байдаггүй болохоор санаа зовох зүйл алга. Харин гахай, тахиа, загасны махыг манай гэр бүл хэрэглэдэггүй. Хөдөөнөөс идшээ бэлтгээд авчихдаг учраас махны хувьд санаа зовох зүйлгүй. Цагаан сарын бэлгэнд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоно гэж уриалбал дэмжинэ. Гэхдээ манайх бэлгээ аваагүй байгаа учраас үнэ нь ямар байхыг сайн мэдэхгүй юм.

Баянзүрх дүүргийн иргэн М.Энхцэцэг: Цагаан сар болох эсэхийг ч мэдэхгүй байна

-Жимс, жимсгэнэ худалдаж авахгүй, Хятадаас оруулж ирж байгаа бүтээгдэхүүнд сэрэмжтэй хандаж байна. Манай хамаатнууд энэ жилийн Цагаан сараар мөнгө бэлэглэх тухай ярилцаж байгаа. Сургууль, цэцэрлэг амарчихлаа. Цаашдаа юу болохоос хамаараад Цагаан сар болохгүй гэвэл яах бол гэсэн бодол ч байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гэхээр зарим бүтээгдэхүүн нь үнэтэй байдаг учраас хямдаар нь Хятад барааг сонгох болдог шүү дээ. Тиймээс энэ жил Цагаан сараар мөнгө л бэлэглэж таарах байх.

Булган аймгийн Гурванбулаг сумын иргэн н.Цэцэгдэлгэрэх: Цагаан сараар мөнгө бэлэглэх нь шулуун

 -Хятад Улсаас Монголд оруулж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг аль болох хэрэглэхгүйг хичээж байгаа. Тиймээс цагаан идээ, өрөм худалдаж аваад явж байна. Танилынхаа лангуунаас авсан учраас гайгүй үнэтэй авлаа. Цагаан сараар эсэн бусын зүйл бэлэглэж байхаар дугтуйнд мөнгө хийгээд өгчих нь шулуун юм уу гэж бодож байна.


ХИЛ ХААСАН УЧРААС БАРААНЫ ҮНЭ НЭМЭГДЭНЭ ГЭВ
 


Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр дэлгэгдэж эхэлсэн цамц, фодволк, түрүүвч, тирко, аяга, тавга, үнсний сав тэргүүтэн бэлгүүд зүйл бүрээрээ өрөөстэй харагдана. Барааг худалдаж буй 50 эргэм насны эрхэмээс үнийг тодруулахад “Ах нь хил хаахаас өмнө бараагаа оруулж ирсэн. Худалдаа дөнгөж эхэлж байгаа учраас бага сага хүмүүс авч л байна. Ноосон цамц 10 мянга, подволк 3500, тирко 1000-2500, түрүүвч 4500, шилэн аяга 1000-3000, хосоороо аяга 5000 гээд л төрөл бүрийн үнэтэй байна” гэлээ.

Захын урд хэсэгт жижиглэнгийн бараа зардаг лангуунууд дээр ч гэсэн барааны үнэ ойролцоо байлаа. Цагаан сарын бэлгэнд өгөх бараа учраас “хөөрхөн” савлагаатай. Бидэнд танил болсон цагаан өнгийн Хятад майк 2500-3500, "Монгол" гэсэн бичигтэй подволк 3000, “Монголд үйлдвэрлэв” гэсэн савлагаатай тэлээ 3500, мөн адил савласан түрийвч 3000 гээд л зарж өгч байна. Үнэхээр хямд үнэтэй. Гэвч “Үнэ нэмэгдэх үү, чанар ямар байна” гэсэн асуултад тус лангууны худалдагч эмэгтэй “Нэг үеэ бодвол урдаас орж ирж байгаа барааны чанар сайжирсан. “Иргэдэд чанаргүй бараа зарж болохгүй” гэж Шинэ жилийн дараа “Нарантуул” захын удирдлагууд худалдагчдаас гарын үсэг зуруулж авсан. Хил хаасан, шинээр бараа татан авах боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа учраас барааны үнэ нэмэгдэх нь дамжиггүй. 1000-3000 төгрөг нэмэгдэх байх. Бэлэг сэлт бэлдвэл эртхэн авчих хэрэгтэй. Гэхдээ хүмүүс Цагаан сар болох эсэхэд ч эргэлзээтэй байгаа учраас бэлэг, шинэ дээлээ авах уу яах уу гэдэгт эргэлзээд авахаасаа сонирхох нь их байна. Худалдан авалт өмнөх жилүүдэд ч ийм муу байгаагүй. “Монголд үйлдвэрлэв” гэсэн бичигтэй хятад бараа олон байдаг. Яг Монголд үйлдвэрлэсэн барааг баталгаатай үйлдвэрээс нь авах хэрэгтэй. Бид нар ч яах вэ үнэнийг нь хэлээд зарж байна” гэсэн юм.

Тэгэхээр иргэдийн хувьд бэлэг сонгохдоо хуурамч барааг жинхэнээс ялгах зайлшгүй шаардлагатай болж байна. “Шаардлагатай тохиолдолд зах, худалдааны төвүүдийг хаах эсэх шийдвэрийг улсын онцгой комисс болон бусад бүтцээр хэлэлцэнэ” хэмээн Хотын дарга мэдэгдсэн. Зах дээр худалдан авагч багатай, урьд урьдаасаа илүү эл хуль байгаа бол шинэ коронавирусийн эсрэг захын удирдлагуудын зүгээс ямар арга хэмжээ авч байгааг тодруулахаар удирдлагын байрыг зориход яриа өгөх хүн олдсонгүй. Байцаагчид даргын зөвшөөрөлгүй яриа өгөхгүй. Дарга нар нь хуралд явсан гэнэ. Зарим худалдагч “Хэвлэлд зөвшөөрөлгүй яриа өгч болдоггүй” гээд илт төвөгшөөх нь ч олон байв. “Хэрвээ шаардлагатай тохиолдолд зах, худалдааны төвийг хаана гэвэл Цагаан сарын баярыг дөхүүлээд их хэмжээний зээл аваад бараа татдаг иргэдэд том гарз болно” гэдгийг ч худалдаачид хэллээ. Харин “Хөгжүүлж чадвал дотоодын үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн л сайн зарагдах байх даа. Хамгийн гол нь үнэ хямд байх ёстой. Бүр болохгүй бол гар цайлгах төдий бэлэг өгөхөд болно. Огт бэлэг өгөхгүй байсан ч болно. Шулуухан мөнгө бэлэглэж болно. Айл өрхүүдийн л шийдвэр. Нэгнийгээ дуурайж яах вэ” гэдгийг иргэд нэгэн дуугаар хэлж байна.
 

"Бөмбөгөр" худалдааны төвд спирттэй марлаар хаалганы бариулуудыг ариутгаж байна

“Нарантуул” захаас гараад “Бөмбөгөр”, “Алтжин” худалдааны төвийг зорилоо. Захыг бодоход тэдгээр худалдааны төвд хүмүүс бужигнаж байв. Аль аль нь хөл хөдөлгөөнөө дагаад шинэ коронавирусээс сэрэмжлүүлэх зөвлөмжийг иргэдэд тарааж байгаа аж.

"Бөмбөгөр" худалдааны төвд

Иргэдийн нэрлэж заншсанаар шинэ, хуучин “Бөмбөгөр” худалдааны төвд халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг авч байгаатай таарлаа. Ямар арга хэмжээ авч байгааг нь “Бөмбөгөр” худалдааны төвийн дэд захирал П.Отгонбаатараас тодрууллаа.


-Халдварт өвчлөл тархах эрсдэлтэй байгаа үед зах, худалдааны төв, олон нийтийн газрууд ариун цэвэр, эрүүл ахуйдаа бусдаас илүү анхаарах шаардлагатай болдог. “Бөмбөгөр” худалдааны төвийн зүгээс коронавирусээс сэрэмжилж ямар арга хэмжээ авч байна вэ?

-Энэ сарын 24-нөөс Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа худалдааны төвүүдийн удирдлагуудад сэрэмжлүүлэг хүргэсэн. Эрүүл мэндийн яамтай хамтарсан зөвлөмжийг бидэнд ирүүлсний дагуу үйл ажиллагаандаа анхаарч байна. Худалдагч, худалдан авагчид маск зүүх шаардлагатай гэдгээс эхлээд долоон төрлийн сэрэмжлүүлэг тарааж байна. “Бөмбөгөр” худалдааны төвийн захиргаа, лабораториос чанга яригчаар сэрэмжлүүлэг хүргэсэн. Худалдааны төвийн хаалгануудад ариутгалын бодистой марлаар халдваргүйжүүлэлт хийж байна.

-Амны хаалт, ариутгалын бодисын хүрэлцээ хэр байгаа вэ?

-Амны хаалт, ариутгалын бодисын хүрэлцээ тийм ч их биш байгаа. Гэхдээ худалдааны төвийн нэг давхар дахь “Ximi vogue” дэлгүүрт маскны хоёр дахь татан авалтаа хийгээд байна. Сая 400 орчим маск худалдаанд гаргалаа. Ахуйн хэрэглээний спирт худалдаж аваад марлаа спиртжүүлээд хаалганы бариулуудад хоёр цаг тутамд сэлгэж сольж байгаа. Төрлөөсөө хамаараад өөр өөр үнэтэй маскууд байна. Нэг удаа хэрэглэхгүй хэд хэдэн удаа угааж хэрэглэх зориулалттай маск ч бий. 1500-4900 төгрөгийн хооронд худалдаалж байна.

-Танай худалдааны төвөөр зарагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүдэд яаж хяналт тавьж байгаа вэ?

-“Бөмбөгөр” худалдааны төвийн лабораторийн алба зарагдаж буй хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч шинжилж, хяналт тавьж байна. Давхар тус бүрийг зохион байгуулагч, эмч, эрүүл ахуйч хянана. Мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтардаг.
 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
G@NG(153.227.80.222) 2020 оны 01 сарын 29

Narantuuliin halaas shaadag muu pizdakuudiin orlogo ni bagasch bgaa bh daa haha, arhi, whiskey, tequilla gd hatuu yum sain, ih uu, virus-iig nam darna, arkhi sain uu, saihan arhidaad bai pizda!!!!!.....

0  |  1
Zochin(192.82.74.226) 2020 оны 01 сарын 28

Undesni uilverlegchdin buteegdhuun tuuhi unetei uchraas unetei baigaa.Malin garaltai tuuhii edin unee malchid buulgaval hyamdhan bolnoo

1  |  0
Зочин(202.21.109.48) 2020 оны 01 сарын 28

Бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгө

1  |  0
zochin(202.21.108.34) 2020 оны 01 сарын 28

nen shaardlagagui bol zah hudaldaa ii tuv delguureer yavaad baih heregguildee hunsnii delguur orj hunsee avaal uur delguureer orohgui baigaa

0  |  0
Гуо Фин(103.111.68.3) 2020 оны 01 сарын 28

Архичид хулгайч нар бас хохирч байгаа байх даа.

0  |  0
зочин(202.55.188.35) 2020 оны 01 сарын 28

үндэсний үйлдвэрлэл нь үнэтэй бол мөнгө бэлэглэе хятад бараагаа л больчих\n

0  |  0
зочин(202.55.188.35) 2020 оны 01 сарын 28

үндэсний үйлдвэрлэл нь үнэтэй бол мөнгө бэлэглэе хятад бараагаа л больчих\n

0  |  0
зочин(150.129.141.101) 2020 оны 01 сарын 29

Цагаан сараар үндэсний үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг авч бэлгэнд өг гэх юм.Үндэсний үйлдвэрүүд чинь ард олныхоо хэрэгцээнд биш хувийн эрх ашгаа л бодож өндөр үнэ хэлдэг учир авах боломж бараг үгүй шүү дээ.Бэлнээр нь тав арван төгрөгөө л өгөх байх.Үндэсний үйлдвэрт найдаад огт хэрэггүйшүү

1  |  0
зочин(150.129.141.101) 2020 оны 01 сарын 28

Цагаан сараар үндэсний үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг авч бэлгэнд өг гэх юм.Үндэсний үйлдвэрүүд чинь ард олныхоо хэрэгцээнд биш хувийн эрх ашгаа л бодож өндөр үнэ хэлдэг учир авах боломж бараг үгүй шүү дээ.Бэлнээр нь тав арван төгрөгөө л өгөх байх.Үндэсний үйлдвэрт найдаад огт хэрэггүйшүү

1  |  0
зочин(150.129.141.101) 2020 оны 01 сарын 28

Цагаан сараар үндэсний үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг авч бэлгэнд өг гэх юм.Үндэсний үйлдвэрүүд чинь ард олныхоо хэрэгцээнд биш хувийн эрх ашгаа л бодож өндөр үнэ хэлдэг учир авах боломж бараг үгүй шүү дээ.Бэлнээр нь тав арван төгрөгөө л өгөх байх.Үндэсний үйлдвэрт найдаад огт хэрэггүйшүү

0  |  0
зочин(150.129.141.101) 2020 оны 01 сарын 28

Цагаан сараар үндэсний үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг авч бэлгэнд өг гэх юм.Үндэсний үйлдвэрүүд чинь ард олныхоо хэрэгцээнд биш хувийн эрх ашгаа л бодож өндөр үнэ хэлдэг учир авах боломж бараг үгүй шүү дээ.Бэлнээр нь тав арван төгрөгөө л өгөх байх.Үндэсний үйлдвэрт найдаад огт хэрэггүйшүү

0  |  0
зочин(150.129.141.101) 2020 оны 01 сарын 28

Цагаан сараар үндэсний үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг авч бэлгэнд өг гэх юм.Үндэсний үйлдвэрүүд чинь ард олныхоо хэрэгцээнд биш хувийн эрх ашгаа л бодож өндөр үнэ хэлдэг учир авах боломж бараг үгүй шүү дээ.Бэлнээр нь тав арван төгрөгөө л өгөх байх.Үндэсний үйлдвэрт найдаад огт хэрэггүйшүү

0  |  0
зочин(150.129.141.101) 2020 оны 01 сарын 28

Цагаан сараар үндэсний үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг авч бэлгэнд өг гэх юм.Үндэсний үйлдвэрүүд чинь ард олныхоо хэрэгцээнд биш хувийн эрх ашгаа л бодож өндөр үнэ хэлдэг учир авах боломж бараг үгүй шүү дээ.Бэлнээр нь тав арван төгрөгөө л өгөх байх.Үндэсний үйлдвэрт найдаад огт хэрэггүйшүү

0  |  0
Top