НАСА: Австралийн түймрийн утаа дэлхийг бүрэн бүрхэнэ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 14

Австралид гамшгийн хэмжээнд хүрээд буй ойн түймрээс үүдэлтэй утаа удахгүй дэлхийг бүхлээр нь бүрхэнэ гэж АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг мэдэгджээ.

Сүүлийн хэдэн сар Австралийн зүүн хэсгийг там болгоод буй түймрийн утаа Номхон далайн зүг чиглэж, Өмнөд Америкт хүрээд байна. НАСА агентлагийн мэдээлснээр, түймрийн утаа дэлхийг дор хаяж нэг удаа бүтэн хүрээлэх гэнэ. Асар өргөн хэмжээний түймэр ер бусын том хэмжээний галт цахилгааны үүлийг бий болгожээ. Эдгээр нь түймрийн утааг давхраа мандалд 17.7 км өндөрт хүрэхэд нөлөөлжээ. Давхраа мандалд нэгэнт хүрсэн утаа олон мянган бээр аялж, дэлхийн агаар мандалд нөлөөлсөн гэж тус агентлагийн судлаачид онцолжээ. Тэд ийм өндөрт хүрсэн утаа агаар мандалд ямар нөлөө үзүүлэхийг судалж байна.

Австралийн цаг уурчид мягмар гарагт тус улсад хүчтэй аадар бороо орох төлөвтэй байна гэж мэдээлжээ. Өнгөрсөн ням гарагт бага хэмжээгээр бороо орж, агаарын температур буурсны ачаар гал сөнөөгчид нөхцөл байдлыг хяналтдаа авах боломжтой болоод байна. Хамгийн сүүлийн мэдээллээр түймрийн голомт 120 газарт бүртгэгдсэнээс 40-ийг нь цурманд оруулаад байна. Энэ бүсэд хоёр мянга орчим гал сөнөөгч ажиллаж байна.

Ой хээрийн түймрээс тус улсад олон сая га газар шатаж, 28 хүн амь үрэгдэж, хоёр мянга гаруй байшин шатжээ. Сиднейн их сургуулийн тооцооллоор, нэг тэрбум гаруй тоо толгой амьтан амь үрэгджээ. Зарим газарт өтгөн утаа бий болоод байгаа тул агаараас гал унтраах ажиллагаа явуулах боломжгүй байгаа аж. Тиймээс эрх баригчид тэнгисийн хүчний хөлөг онгоцнуудыг дайчилж байна.

Байгалийн гамшгийн үр дагаврыг арилгахад зориулж тус улс нийт 34.5 сая ам.доллар зарцуулах шийдвэр гаргасан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.219.35) 2020 оны 01 сарын 15

Өглөөний мэнд хатагтай, эрхэм ээ\nБид таны мөрөөдөлд хүрэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0033 7 52 89 40 37

0  |  0
Top