"THE HU" хамтлагийн АНУ дахь менежерүүд “ЧИНГИС ХААН” одонгоо гардлаа

2019 оны 12 сарын 10

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг 2019 оны арванхоёрдугаар сарын 09-ний ѳдѳр АНУ-ын Сан Франциско хот дахь Ерѳнхий консулын газар ‘‘Монгол Улсын Тѳрийн тэргүүн зэргийн одон-Чингис хаан’’ одонг хүртсэн ‘‘Хү" хамтлагийн АНУ дахь менежер Ц.Надмидтулга, менежер Брэндон Фрайзен нарт Монгол Улсын Ерѳнхийлѳгчийн 214 дүгээр зарлигийн уншиж танилцуулан, энгэрийн тэмдгийг зүүж ѳглѳѳ.

Сайд Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жилийн "Чингис хаан" одонг улс орныхоо нэр хүнд, үндэсний урлагийн гайхамшгийг дэлхий дахинаа сурталчилан таниулж, хүн төрөлхтний урлаг соёлын санд нэгэн онцгой дүр төрхийг бий болгосон "The Hu" хамтлаг хүртсэнд баяртай байна гээд Монголынхоо нэрийг даян дэлхийд дуурсгаж яваад нь талархал илэрхийлж, амжилт хүслээ.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top