“The Hu” хамтлаг хандивын тоглолт хийнэ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 11

Дэлхийд Монголын нэрийг цуурайтуулж буй “The Hu” хамтлаг энэ сарын 23-нд хандивын тоглолт хийхээр болжээ. Тоглолтоос олсон орлогоо тус хамтлаг Улсын онцгой комисст хандивлана. “White Rock Center” болох онлайн тоглолтыг МҮОНРТ-ээр шууд дамжуулах бөгөөд тоглолтыг Мобиком корпорац, Хаан Банк ивээн тэтгэх юм.

Коронавирусний цар тахлын улмаас дэлхийг тойрон аялах тоглолтоо түр завсарлаад буй “The Hu” хамтлаг энэхүү тоглолтоороо коронавирусний эсрэг хүчин зүтгэж буй эмч, эмнэлгийн ажилтан, онцгой байдлын алба, цагдаа гээд бүхий л хүмүүст талархал илэрхийлэх гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(202.9.46.137) 2020 оны 06 сарын 12

браво2

0  |  0
Top