Хувьцаат компаниудын зах зээлийн нийт үнэлгээ 2.5 их наяд төгрөг байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 09 сарын 13

Үнэт цаасны арилжаагаар  оны эхний найман сард 126.6 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 389.6 сая ширхэг үнэт цаас арилжжээ. Энэ нь  өмнөх оны мөн үеэс гүйлгээ 74 тэрбум төгрөг буюу  36.9%-иар, арилжсан үнэт цаас 23.7 сая ширхэг буюу 5.7%-иар тус тус буурсан үзүүлэлт.

Наймдугаар сарын тухайд 2.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 4.7 сая ширхэг үнэт цаас арилжсан нь өмнөх оны мөн үеэс гүйлгээ нэг тэрбум төгрөгөөр, арилжсан үнэт цаас 5.4 сая ширхгээр тус тус буурсан байна.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар  оны эхний найман сард 26.2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн нь өмнөх оны мөн үеэс 119.3 тэрбум төгрөгөөр буурчээ.

Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс наймдугаар сард 19 961.3 нэгж болж, өмнөх сараас 564.9 нэгжээр буурч, өмнөх оны мөн үеэс 596.3 нэгжээр өссөн байна.

Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ наймдугаар сард 2.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 191.1 тэрбум төгрөгөөр өслөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top