АНУ: 18 нохой эзнээ иджээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 15

АНУ-ын Техас мужид ноход нь эзнийгээ идсэн аймшигт хэрэг гарсан тухай  The Washington Post сонинд бичжээ.

Фреди Мак гэгч 57 настай нэгэн ганцаараа 18 нохойн хамт амьдардаг байсан бөгөөд хамаатнууд нь хааяа гэрт нь ирж, эргэдэг байсан аж. Дөрөвдүгээр сараас хойш түүнтэй холбоо барьж чадахгүй, мөн гэрт нь ирэхэд догшин нохдоос нь болж орж чадахгүй байсан тул хамаатнууд нь цагдаад хандсан байна.

Цагдаагийнхан гэрт нэвтрэн орсон ч түүнийг олоогүй байна. Нэгжлэг хийх явцад хүний ясны хэлтэрхий олсон ба зарим нохдын гэдэснээс хүний үс гарч иржээ. Ингээд шинжилгээний дүнд эдгээр нь алга болсон Фредигийнх болохыг тогтоосон байна.

Түүний 13 нохой нь мөн өөр хоёр нохойгоо барьж, догшин авирлаж байсан тул унтуулсан ба үлдсэн гурав нь аюулгүй байсан учир амьтдын асрамжийн газарт  өгчээ.

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongold(66.181.161.48) 2019 оны 07 сарын 23

Ub d bga no hdiig tsooloh heregtei bna

0  |  2
Зочин(103.229.123.185) 2019 оны 07 сарын 19

Эх сурвалж...

1  |  0
зочин(64.119.16.44) 2020 оны 11 сарын 21

нохой маш ухаантай амьтан ямар учираас эзнийгээ идсэн байх уу хоолгүй болоод л идсэн бна даа

4  |  2
Зочин(66.181.182.52) 2019 оны 07 сарын 23

Гэнэт нас бараад, өлссөн ноход хүүрийг нь идсэн бна. Өлссөн хүн хүртэл нэгнийгээ идэж амь гарч байсан тохиолдол байдаг.

22  |  3
Зочин(172.58.200.98) 2020 оны 11 сарын 21

Хэт олон нохой тэжээж дийлэхгүй өлсгөж дээ. Тэрнээс биш нохой ухаантай амьтан.

7  |  2
.(213.37.112.57) 2020 оны 11 сарын 21

My bdag gazar 7 muur ni izeneee yuchgvi idesen hereg bas garj bsan baliar muu nohoigoor yaadag bna ternii orond mod tariad teriigeee archilj bsan bol ashitai yu

Зочин (76.169.146.139) 2019 оны 07 сарын 16

Яая гэхэв тэр хүний хохь болж олон хүүхэд тэжээх мөнгөөр нохой хоол авчээ

4  |  1
dog(202.9.45.38) 2019 оны 07 сарын 23

het ulsguj zodohoor hariugaa ergeed barij bgaan ni ene sh de

6  |  1
BOLDOO(212.198.49.20) 2019 оны 07 сарын 23

XOXI NI

3  |  4
Top