БНСУ-д нохойн мах идэхийг хориглоно

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 20

БНСУ-д нохойн махыг хүнсэнд хэрэглэхийг хориглох тухай хуулийн төслийг энэ нд багтаан батлах гэж байна.

Энэ зууны эхээр жилд хоёр сая нохойг хүнсэнд хэрэглэхээр нядалж байсан тус улсад сүүлийн үед нохойн махны хэрэглээ огцом буурчээ. Үүнийг амьтны эрхийг хамгаалагчдын зүгээс явуулж буй идэвхтэй арга хэмжээний сацуу солонгосчуудын хоолны соёл өөрчлөгдөж буйтай холбон тайлбарлаж байна. Нохойн махыг хүнсэнд хэрэглэхийг хориглох арга хэмжээг албан ёсны түвшинд авч байсан хэдий ч саяхнаас л БНСУ-ын эрх баригч нам хууль батлахаар болсон байна. Хуулийн төсөлд хүнсний зориулалтаар нохой үржүүлэх, нохойн махыг хүнсэнд хэрэглэх, худалдаалахыг хатуу хориглох заалт тусгажээ.

Хууль батлагдсан даруйд хүчин төгөлдөр болох ба хууль зөрчсөн тохиолдолд 2027 оноос эхлэн их хэмжээний торгууль ногдуулах, ял хорих хүртэл ногдуулах аж. Гурван жил үргэлжлэх шилжилтийн үед Засгийн газар нохойн аж ахуй эрхэлж байсан компаниудад үйл ажиллагааных нь чиглэлийг өөрчлөхөд дэмжлэг үзүүлэх аж. Өдгөө тус улсад 1150 нохойн аж ахуй, 34 нядалгааны газар, нохойн махан хоолоор үйлчилдэг 1600 ресторан үйл ажиллагаа явуулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(71.239.25.243) 2023 оны 11 сарын 21

Nohoin mah iddeg solongoschuud hiree medehgui mongolchuudtai holbootoi content bolgon deer yamaanii boodog, honinii horhogiig umhii unertei amtgui gej chaah hirnee tsagaa tulahaar amaa olohgui iddeg yim bilee.Manai honi yamaanii mah muu bailaa geed solongosiin kimchi, gahai, nohoinoos l umhii bna gej tuuhendee baihgui .Ulsgulund nervegdeed amerik tsereguuded eejiigee egchiigee daguulj ochij talh hiam avdag baisan tuuh sayahan shdee.Tegsen hirnee neg ih tengeriin amitad shig deeguur sevdeg bolson bna lee.

1  |  0
Top