Туулай жилтнүүд 33-ны мөчлөг орох ба НАШДҮРСЭМИЙН засалтай

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 13

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн зурхайч лам Б.Энхбаттай “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн засал, номын талаар ярилцлаа.

 

-Шороон гахай жилийн гол засал номын талаар та сүсэгтэн олонд мэдээлэл өгнө үү?

 

-Энэ жил гахай жилтнүүд жил орж байна. Бага харш жилтэнгүүд гэж байна. Бар, мич жилтэнгүүд нь бага харш жилтэн юм. Могой жилтэн нь их харш жилтэн болж байна. Энэ жил 13, 25, 37, 49-ний жил орж байгаа хүмүүс мэнгэ нь голлож байгаа. Хөлөлийн байр байдлаар хөөхөөр шороо, огторгуй, уул, хийн дээр сууж байгаа хүмүүс суудал өнцөгдөж байна. Мөн жилийн нашдүрсэм гэж байна. Луу, хулгана, нохой жилтэнгүүд уул, хий суудал дээр суувал нашдүрсэмийн засалтай. Тарни барих шаардлагатай. Могой жилтэнгүүд төмөр суудалтай бол нашдүрсэмтэй байгаа. Үхэр жилтэнгүүд модон суудал дээр суувал нашдүрсэмийн засалтай.

 

Бага харш бар, мич, их харш жилтэй могой жилтэнгүүд засал, ном уншуулах шаардлагатай байгаа. Тухайн хүн энэ жил ямар суудалтай сууснаас шалтгаалаад ямар үйлийг хийж болох, хийж болохгүй вэ гэдгийг мэдэх ёстой. Жишээлбэл, шороон суудал дээр суусан бол цагаан болон шар өнгө ээлгүй байна. Энэ мэт зүйлийг мэдэж байвал хэрэгтэй. Мөн газар шорооны ажил хийх, маажиж, малтах, үхэгсдийн буян номын ажилд оролцох нь ээлгүй юм. Усанд суусан хүний хувьд рашаан сувилалд усан эмчилгээ хийлгэх зэрэгт ээлгүй байх жишээтэй.

 

-Шороон гахай жилийн ивээл жилтэн нь туулай, хонь жилтнүүд. Ивээл жилтэнгүүд ямар засалтай байна вэ?

 

-Хийморийн мах бодь нь орж буй жилтэйгээ ивээл жилтэнгүүд нь ижил байдаг. Тэгэхээр Догсүм заслыг хийлгэх ёстой. Ивээл  жил гарснаар тухайн жилтэнд мэдээж эерэг олон зүйл бий. Гэвч Догсүм заслыг хийлгэх хэрэгтэй байдаг. Мөн нэг гэр бүлийн эр, эм хоёр нэг суудал дээр суувал ширүүн долоон заслын нэг болж явдаг. Иймд эхнэр, нөхөр хоёр суудлаа салгуулах, засал ном хийлгүүлэх ёстой. Үүнийг зарим хүмүүс мэддэггүй. Сайн анзаарч, мэдэж суудлаа салгуулж байх хэрэгтэй. Ер нь хүн жилийнхээ заслаа хийлгэж, явдал мөрөө зөв чигт хандуулвал зохилтой юм.

 

-33-ны жил орох үед ямар зан үйл үйлдэх ёстой байдаг вэ?

 

-Энэ жил 1987 оны гал туулай жилтнүүд 33-ны мөчлөг орох буюу нашдүрсэмийн засалтай. 33 насандаа хүн хийморь доройтдог. Иймд хийморио өргөх, хийморийн сан тавиулах зэргээр засал ном хийлгэх хэрэгтэй. Тусгай засал ном бий. Зарим хүмүүс 33 нас хүрээд дахин төрлөө гэж ярих нь бий. Гэвч хүн бол нэг л төрнө шүү дээ. Логик ухаанаар бодсон ч тэр хүн 33 нас хүрээд дахин төрнө гэж байхгүй. Тэгэхээр аливаа зүйлийг авах гээхийн ухаанаар хандах хэрэгтэй.

 

Хүн болгон төрсөн цагаасаа эхлээд зурхайн ухаантай холбогдож явдаг. Хүүхэд төрсний дараа нэр хайрлана, угаалга үйлдэнэ, хоёр, гурав хүрээд дайхаа үргээлгэнэ гээд хүн алхам тутамдаа зурхайн ухаантай хэлхээ холбоотой явж ирдэг. Тэгэхээр аливаа хүний санаа бодол зөв явбал ажил хэрэг нь бүтэх сайн талтай. Санаа зөв бол заяа зөв гэж. Сэтгэл, явдал мөрөө зөв байлгаж чадвал алс хэтдээ өөрт нь хэрэгтэй юм.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ӨӨ(59.153.112.143) 2019 оны 02 сарын 13

ТОВЧХОНДОО БҮХ ХҮМҮҮС ЛАМЧИД ДЭЭР МӨНГӨӨ БАРЬЖ ИРЭЭД ЗАСЛАА ХИЙЛГЭЦГЭЭ.

0  |  0
Nivsh(103.48.206.204) 2020 оны 02 сарын 19

Margaash xaana baaj bolox ve? Buruu gazar xynderchix vii dee

0  |  4
zochin(202.126.89.246) 2019 оны 07 сарын 27

Hund hundetgeltei soyoltoi setgegdel bichij surmaar bn shu.zaluus aa

5  |  0
zochin(202.126.89.246) 2019 оны 02 сарын 14

Hund hundetgeltei soyoltoi setgegdel bichij surmaar bn shu.zaluus aa

2  |  0
zochin(202.126.89.246) 2019 оны 02 сарын 13

Hund hundetgeltei soyoltoi setgegdel bichij surmaar bn shu.zaluus aa

1  |  0
zochin(202.126.89.246) 2019 оны 02 сарын 13

Bayarlalaa.Jiliin zasliin talaar saihan zovlogoo ogsond bayarlalaa

4  |  0
IRGEN(203.91.115.42) 2019 оны 07 сарын 06

ynen l bdgiim daaa

1  |  0
Мм(103.26.195.97) 2019 оны 02 сарын 13

Энэ балайнуудыг юунд ингэж өөгшүүлж худлаа яриаг нь нийтэлдэг бнаа энэ сайтууд

0  |  0
Top