М.Энхболд: Өвлийн уралдааныг уламжлал гэж ярьдаг хүн үндсэндээ байхгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 24

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Сүхбаатар аймагт хурдан морины үсэргээний үеэр 10 настай хүүхэд амь насаа алдсан явдлыг хөндөв.  

 

Тэрбээр “Сүүлийн 20 жилд 30 гаруй морь унаач хүүхэд амь насаараа хохирч, 300 гаруй хүүхэд хүнд гэмтэл авсан байна. Хурдан морины унаач хүүхдүүд амь насаа алддаг байдлыг бид нухацтай авч үзье. Хүүхэд амь насаа алдаж байгаа тохиолдолд эрүүгийн хариуцлага тооцдог байя” хэмээн байр сууриа илэрхийлэв.


Шадар сайд Ө.Энхтүвшин “Засгийн газрын зүгээс өвлийн уралдаантай холбоотой асуудлыг анхаарч ажиллаж байгаа. Уг нь Засгийн газраас тавдугаар сарын 1 хүртэл 12 хүртэлх насны хүүхдийг морины уралдаанд оруулахыг хориглосон шийдвэр гарсан. Өнөөдөр уяачид энэ асуудлаар хуралдаж байгаа юм билээ. Засгийн газраас анхааруулаад л байгаа. Гэтэл уламжлалт зан заншлыг алдагдуулж байна гэж эсэргүүцэгчид олон байна. Тэгэхээр уяачдын холбооноос шийдвэр гаргах байх. Засгийн газрын зүгээс аймгийн удирдлагуудад чиглэл өгч ажиллана” гэсэн бол Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар “Засгийн газраас бүх аймгийн Засаг дарга нарт болон холбогдох байгууллагуудад зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох чиглэл өгсөн. М.Оюунчимэг гишүүний ярьсан асуудлыг холбогдох байгууллагууд шалгаж байгаа юм байна. Морины ажил хийж байх үед хүүхэд осолдсон гэсэн мэдээлэл байна” гэсэн тайлбар өгөв.


Харин УИХ-ын дарга М.Энхболд /ММСУХ-ны ерөнхийлөгч/ “Хурдан морины хүүхдийн асуудалд онцгой анхаарах ёстой. Үүнийг зохицуулах талаар төрийн байгууллага, уяачид бүгд анхаарах ёстой. Яг өвлийн уралдааныг уламжлал гэж ярьдаг хүн үндсэндээ байхгүй. Тиймээс нэгдмэл ойлголтод хүрч, орон нутагт дур зоргоороо зохион байгуулж байгаа уралдааныг зогсоох чиглэлээр Засгийн газар ажиллах хэрэгтэй байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
muu nobsiin albatan?(148.60.92.227) 2019 оны 01 сарын 26

Enhbold oo chi l demjsen s dee!!enyyniig hyrdan moridiig ebel yraldyyldag aransing ingeed hyyhed morinoosoo oichij yheed baih yy?chamtai zailsgyi holbootoi dahin hyyhed yhbel chamtai holboj zargaldana!

0  |  0
зочин(103.194.176.117) 2019 оны 01 сарын 26

Хурдан мроины уралдааныг зөвхөн уламжлалт ёсоор 7-11,12. нд л уралдуулж байхаар юм байна.

0  |  0
зочин(103.194.176.117) 2019 оны 01 сарын 26

Хуучинаар бол Феодалын нийгмийн нударган баяаачууд ноёд түшмэд ба хятадын пүүсийн их гарын наймаачдын зугаа цэнгэлийн баяр байсан Одоо орчин цагт Шөнөжингаравчид буюу олгирахи баян хөрөнгөтнүүдийн бооцоот зугаа цэнгэл болон хувирсан тэгээд түрүүлж буй морьд нь гуншингаа дуудуулахаар УИХ гишүүн тэр, нэг бол Тэр грүппийн эзэн,компани эзэд болон хувирчихдаг Тэдэнд унаач хүүхдүүдийг золигт гаргах бол зүгээр байдаг л байх жишээний

0  |  0
МИЕЭГИЙН ЖОРЛОН(202.179.26.249) 2019 оны 01 сарын 26

МИЕЭГИЙН УЯАЧДЫН ХОЛБОО УЯАЧИД НЭРЭЭР УЛС ТӨРЧИД БИЗНЕСИЙНХЭН НЭРТЭЙ ЛУЙВАРЧИД ГЭМТ ХЭРГИЙНХЭН УУЛЗАЖ ХОР ХУЙВАЛДААНАА ХИЙДЭГ ЖОРЛОН.ҮНЭТЭЙ АДУУ МАЛНЫ НАЙМАА НЬ Ч ҮНЭНДЭЭ БОЛ АВИЛГАЛ МӨНГӨ УГААЛТ .

0  |  0
Амарсанаа(139.5.218.140) 2019 оны 01 сарын 24

Муусайн дундад зуунаараа байгаа феодалуудад тѳрийн хууль үйлчлэхгүй л байна даа.ПЗДА

0  |  0
Иргэн(203.91.119.94) 2019 оны 01 сарын 24

М.Энхболд дарга л морь унаач хүүхдүүдийг түлхэж унагаад хлж хядаад байгаа юм шиг ханддаг байсан одоо өөр хүмүүс бас тэр дундаа, Сүхбаатарынхан, Хүрэлсүх, Хурц, Ч.Улааны нутгийнхан монгол морьноосоо түлхэж унагаад алж хядаад байгаам бишүү?! Хариуцлагаа яриачээ?!

1  |  0
Иргэн(203.91.119.94) 2019 оны 01 сарын 24

М.Энхболд дарга л морь унаач хүүхдүүдийг түлхэж унагаад хлж хядаад байгаа юм шиг ханддаг байсан одоо өөр хүмүүс бас тэр дундаа, Сүхбаатарынхан, Хүрэлсүх, Хурц, Ч.Улааны нутгийнхан монгол морьноосоо түлхэж унагаад алж хядаад байгаам бишүү?! Хариуцлагаа яриачээ?!

1  |  0
Иргэн(203.91.119.94) 2019 оны 01 сарын 24

М.Энхболд дарга л морь унаач хүүхдүүдийг түлхэж унагаад хлж хядаад байгаа юм шиг ханддаг байсан одоо өөр хүмүүс бас тэр дундаа, Сүхбаатарынхан, Хүрэлсүх, Хурц, Ч.Улааны нутгийнхан монгол морьноосоо түлхэж унагаад алж хядаад байгаам бишүү?! Хариуцлагаа яриачээ?!

1  |  0
Зочин (103.206.195.166) 2019 оны 01 сарын 25

Монголчууд өвлийн цагт морь уралдуулдаггүй байв. Энэ бол морио, хүүхдээ хамгаалсан өвгөдийн минь ухаан байв. Сүүлийн жилүүдэд мөнгөний төлөө ажиллаж буй уяачдын холбооны буруу үйл ажиллагаанаас болж хүүхэд эрсдэж байна. Хэдийгээр Засгаас шийдвэр гаргасан ч уяачдын холбоо үүнийг үл тоож, ямар ч арга хэмжээ авахгүй байна. Морин тойруулагад том хүн унаж уралдуулж байх хэрэгтэй.

2  |  0
Top