Tesla хилийн чанад дахь анхны үйлдвэрийнхээ шавыг тавилаа

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 08

АНУ-ын цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн хилийн чанад дахь анхны үйлдвэрийн шав тавих ёслолын арга хэмжээ БНХАУ-ын Шанхай хотноо боллоо. 

Энэхүү үйлдвэр Model 3 болон Model Ү загварын машин үйлдвэрлэх гэнэ. Дэлхийн автомашины хамгийн том зах зээлд өөрийн байр суурийг нэмэгдүүлэх зорилго тавиад буй “Tesla” компанийг Хятад улсад ширүүн өрсөлдөөн хүлээж байгаа ч АНУ-ын автомашины импортын татвараас зайлсхийх боломжийг олгож байгаа юм.

Тус компанийн ерөнхий захирал Илон Маскийн хэлснээр таван тэрбум ам.долларын өртөг бүхий гига үйлдвэр энэ оны сүүлч гэхэд  Model 3 загвараа үйлдвэрлэж эхлэх гэнэ.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top