Хотгүй ХОТЫН ФРАКЦ

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 09 сарын 26

-Журмын нөхдийнхөө олонхийн саналаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Нийслэлийн МАН-ыг удирдахаар боллоо. Энэ нь хот намынх нь нэр хүндийг шороотой хутгасан 60 тэрбумын гэх хэргээсээ салж байгаа мэт боловч нөгөө талаас нь харвал хотгүй хотын фракц бүрдэж байгаа юм-

Улс, эх орны хувь заяаг хүссэнээрээ зурж, төрийн эрхийг барьж байгаа эрх баригч намынхан өнгөрсөн баасан гарагт /2018.09.21/ Нийслэлийн МАН-ын даргаа сонголоо. Энэ хурал УИХ-ын чуулганы хуралдаан эхлэхээс өмнөх улс төрийн намжуу байдлыг хөдөлгөөнд оруулав.

НИТХ-ын дарга асан, Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуйг албан тушаалаа хүлээлгэж өгснөөс хойш бүтэн жил эзэнгүй байсан суудал сая нэг эзэнтэй болж, түүний орыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар залгалаа. Өөрөөр хэлбэл, мань эр журмын нөхдөөсөө олонхийн санал авч, Нийслэлийн МАН-ыг удирдахаар болж байна.

Д.Сумъяабазар сайдыг албан тушаалын тамгаа гардаж авахтай зэрэгцэн орон тооны болон орон тооны бус дэд дарга нарыг томилсон. Тодруулбал, Нийслэлийн МАН-ын дэд даргаар Н.Алтаншагайг сонгов. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогчоор ажилладаг юм. Харин орон тооны бус дэд даргаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Н.Учрал нараас гадна Б.Мөнхбаатар, О.Одбаяр, Г.Төмөрбаатар, Ж.Батбаясгалан нар томилогджээ.

Монголд улс төрийн нам, эвсэл тэр дундаа эрх баригч намынхан албан тушаалын төлөө дотроо фракц болон "барилдаж", нэгнээ хэмлэдэг нь нэгэнт тогтсон жишиг болжээ. Улс төрийн соёлын үнэр хүсэмжилсэн энэ тулаан ч мөн тэр тавилтаар дэглэгдэж, Д.Сумъяабазар сайд гол өрсөлдөгч болох Хотын дарга Су.Батболдыг "даван", Нийслэлийн МАН-ын даргын эрх мэдэл, албан тушаалыг гартаа оруулсан гэхэд болно. Ингэснээр хотыг эрх баригч намын цоо шинэ фракц удирдан чиглүүлэх эрхийг өвөртөлж, үндсэндээ тэд баг бүрдүүлж эхэллээ.

Харин улс төрийн хүрээнд төдийгүй олон нийтийн зүгээс Д.Сумъяабазар сайдыг Нийслэлийн МАН-ын даргыг толгойлох болсонд янз бүрийн л байр суурь илэрхийлж байна. Тэр дунд хотыг намынх нь нэр хүндийг газарт унагаж, шороотой хутгасан 60 тэрбумын гэх "автор"-аас салж байгаад тааламжтай хандах хэсэг нь илүү байгаа бололтой.

Хэдийгээр хот 60 тэрбумын гэх хэргээсээ салж, нэрээ цэвэрлэж байгаа мэт боловч нөгөө талаас нь харвал хотгүй ХОТЫН ФРАНКЦ бүрдлээ гэж товчхоноор тодорхойлж болохоор байна.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.184.184) 2018 оны 09 сарын 26

HUNIIG HUNDELJ BAIJ DEED ZINDAANII GEMT HEREGTEN BOLDOGGUI

0  |  0
Zochin(88.130.50.166) 2018 оны 09 сарын 26

Eronhijlogchguia haaguur, ju hijgeed yavaad bna aa? Bur tag. Nogoo amlaltuud yasan be. Nayzyhaa ahyg sayd darga bolgood baij bolj bgaa jum uu. Offshor ju bolson. Ijm eronhijlogch, eronhij saydtaj uls oron hetsuu je

0  |  0
зочин(66.181.161.53) 2018 оны 09 сарын 26

Бүгд бэлэн төлөвлөөд хүлээж байж ийм л дарга болохын өвчтэй хар халзангуудын арми жагсаад байдаг.ажил хийх бүтээл хийх бүтээн байгуулаот хийх ер падгүй хулгайлж олсоноо яаж өсгөх ямар суудалд суувал хурдан мөнгийг луйвардан олох вэ гэсэн энэ хүмүүс хаанаас гараад ирдэг байнаа.муу ёрын амьтад

0  |  0
Top