Португал улс 116 тэрбум долларын тусламж авахаар болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 05

Португалын Ерөнхий сайдын  үүрэг  гүйцэтгэгч Жосе Сократеш улс орныхоо өрийн  асуудлыг шийдэхээр Европын холбоо, Олон улсын валютын сантай тохиролцжээ. Тэрбээр телевизээр ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ Португал Улс эдгээр байгууллагаас 78 тэрбум евро буюу 116 тэрбум ам.долларын тусламж авахаар болсон гэв. Санхүүгийн  хямралд нэрвэгдэж, төсвийн алдагдал нь улсын эдийн засгийн тогтолцоонд сөргөөр нөлөөлөх болсон энэ үед тус улсын эрх баригчид энэ жил төсвийн алдагдлыг 5.9, ирэх онд 4.5, 2013 онд гурван хувь хүртэл бууруулах зорилт тавиад буй.

 

Эх сурвалж: Монголын үнэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top