Түлэнхийн төвийн балгасыг нураажээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 12

Олон жил хэл, ам дагуулсан Хуучин гэмтлийн эмнэлэг буюу одоогийнхоор Түлэнхийн төвийн барилгыг нураалаа. Энэ барилга анх 57 жилийн өмнө Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харъяа О.Дашийн нэрэмжит Арьсны түлэнхийн эмгэгийг нөхөн сэргээх нэртэйгээр ашиглалтад орж байсан. Тус төвийн барилга балгас болтлоо, балгас болсон хойноо ч ард иргэддээ үйлчилдэг энэ чиглэлийн ганц эмнэлэг нь байсаар ирсэн билээ. Харин хоёр жилийн өмнөөс тус эмнэлгийг нурааж суурин дээр нь шинэ эмнэлэг барихаар болоод байсан ч өнөөдрийг хүртэл шинэ эмнэлгийн суурь ч тавигдаагүй байгаа.

Уг эмнэлэг барих төсвийг 2014 оны төсвийн тухай хуульд суулгаж өгсөн ч өнгөрөгч онд мөн л баригдаагүй.  Шинээр барьж ашиглалтад оруулахад 26 тэрбум төгрөг шаардлагатайгаас 2015 оны төсөвт 5 тэрбумыг барилгын ажилд зарцуулахаар тусгаад байгаа. Ямартаа ч тус төвийн балгасыг нураасан нь хавар шинэ барилгын ажил эхлэх нь гэсэн найдлагыг төрүүлээд байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сансар(202.179.27.28) 2015 оны 01 сарын 12

Emneleg bariaguin shaltgaan!! Huviin emenelgtee ulsaas ahiuhan mungu abah gej l ogt bariaguin bolob uu ? daa!! Ene ih mungund hanaj tsadahgui ulairan sohroor solioroh chin! ergeed har mungunii gaig hatuuhan hurtene dee!! Unuudur buun mungu ireeduid buun gai l daguulna daa!! Melmii ni haraagui bolson ulaan shunaltai humuus!1

0  |  0
Top