Галзуу өвчний тохиолдол ахин илэрчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 12

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын тавдугаар багийн “Эрэг мод” гэдэг газар өвөлжиж байсан малчин Н-ын хотонд энэ сарын 4-нд чоно орж ирснийг устгасан байна. Үүнээс дээж аван аймгийн МЭАЦЛ-д шинжүүлэхэд 7-ны хариугаар галзуу өвчин болох нь тогтоогдсон байна. Түүнчлэн Булган аймгийн Баян-Агт сумийн тавдугаар багийн нутаг “Мандлын нарийн хоолой” хэмээх газарт өвөлжиж байсан малчин М-ийн нэг үхэр энэ сарын 10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 11-ны өдрийн хариугаар галзуу өвчин болох нь тогтоогджээ.

Галзуу өвчний халдвар илэрсэн Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан, Арвайхээр, Тарагт, Булган аймгийн Рашаант, Төв аймгийн Баянцогт, Алтанбулаг, Хэнтий аймгийн Жаргалтхаан, Увс аймгийн Улаангом, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумдад хорио цээрийн дэглэм тогтоосон хэвээрээ байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top