“Мобиком” корпораци С.Жавхлангийн дуунаас 300 орчим сая төгрөгийн ашиг олсон нь тогтоогджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 08

Томоохон компаниуд хуулийн цоорхойг ашиглаж иргэдийг хохироож байгаа тохиолдол гарах болсон. Тухайлбал, “Мобиком” корпораци гавьяат жүжигчин С.Жавхлангийн уран бүтээлийг өнгөрсөн онуудад зөвшөөрөлгүйгээр ашиглаж, орлого олсон гэх хэрэг гарч шүүхийн шатанд гацаад байгаа билээ. Тодруулбал,  “Мобиком” компани 2008, 2009, 2010 онд гавьяат жүжигчин С.Жавхлангийн дуунуудыг зөвшөөрөлгүйгээр гар утасны бүх үйлчилгээнд ашигласан байдаг. Энэ асуудлаар “Мобиком” корпорацид хандахад, хариуд нь “Манайх 13 сая төгрөг л олсон. Түүнийг нь өгье” гэсэн байна. Тиймээс шүүхэд хандаж, шинжээч томилоход “Мобиком” корпораци С.Жавхлангийн дуунаас 300 орчим сая төгрөгийн орлого, ашиг олсон нь тогтоогджээ. Цэвэр ашиг нь 84 сая төгрөг болж байгаа юм. Иймээс С.Жавхлангийн эрхийг зөрчсөн үйлдэл болсон хэмээн шинжээчийн дүгнэлт гараад асуудал шийдэгдэж байх хооронд “Монгол контент” гэх компани гарч ирж “Мобиком” корпораци С.Жавхлангийн дууг хулгайлаагүй, манай компани ашигласан гэж мэдэгдэл гаргасан байна.

“Монгол контент” гэх компани нь С.Жавхлангийн дууг гэрээ байгуулахгүйгээр авч ашигласан үйлдэлдээ хоёр жилийн өмнө Оюуны өмчийн газраас захиргааны арга хэмжээ авахуулж байжээ. Гэвч уг компанийг “Мобиком”-ын өмгөөлөгч, хуульчид нь төлөөлж байх жишээтэй. Хоёр компани гэж харагдаж байгаа боловч хэрэг дээрээ ашиг сонирхол нэгтэй байгаа аж. Одоогоор энэ хэрэг хэзээ хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байна. 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
HOGIIN MOBI(182.160.40.122) 2013 оны 10 сарын 09

ENE MOBICOM ARAI DENDUU DAWARTSAAAAAAN,

0  |  0
zuitei javhlan(92.224.186.48) 2013 оны 10 сарын 08

Mobicom icheecheee! Javhland neriig n ashiglaj olsnoo bugdiig n ogood daraagiin udaad Javhlantai geree hiigeed huuli yosoor ajilla, ter dund taliin company gargaj irj jujig zoihiogood bgaaiarai!

0  |  0
turuu(202.131.229.98) 2013 оны 10 сарын 08

ashig olson bol javhland huvi og

0  |  0
jj(27.123.213.113) 2013 оны 10 сарын 08

Javlangiin duug humuus sonsmoor baigaa bolood l tavisan bailgyi dee. Javhlang harin ch unegyi baahan reklamdsiin bish uu :P

0  |  0
jj(27.123.213.113) 2013 оны 10 сарын 08

Javlangiin duug humuus sonsmoor baigaa bolood l tavisan bailgyi dee. Javhlang harin ch unegyi baahan reklamdsiin bish uu :P

0  |  0
jgfajkdsgbfaljksdcb(103.26.194.112) 2013 оны 10 сарын 08

shulachid

0  |  0
zochin(202.179.20.190) 2013 оны 10 сарын 08

mobicom gej baliar shulaachin compani shuu

0  |  0
Top