Өмнөговь аймагт боловсролын 5 хоног болно

Админ | Zindaa.mn
2012 оны 05 сарын 05

Өмнөговь аймгийн бүх ЕБС болон МСҮТ-ийг хамруулсан “Боловсролын 5 хоног” болох гэж байна. Энэхүү үйл ажиллагааг “Шинэ үеийн залуусын давалгаа” ТББ санаачлан, орон нутгийн Алтан говь ТВ, Төгс голомт ТББ хамтран зохион байгуулж байна. Тус үйл ажиллагааны ач холбогдол нь ирээдүй болсон ЕБС-ын сурагчдад суралцах арга барилд хэрхэн суралцах, мэргэжлээ хэрхэн сонгох, ирээдүйгээ бодитоор төсөөлөн төлөвлөхөд чиглэсэн боловсролын хөрөнгө оруулалт хийх явдал юм. Тус хөтөлбөрт 5-10-р ангийн бүхий л сурагчид хамрагдах ба үндсэн үйл ажиллагаа нь мэдлэг мэдээлэл олгох лекцийн арга хэмжээ юм. Сурагчдад Лекц танилцуулах залуучуудын хувьд мэргэжил сонголт болон боловсролын тогтолцооны талаар илтгэл лекц танилцуулж байсан туршлагатай шинэ, залуу, мэдлэгтэй Өмнөговь аймгийн залуусын төлөөлөл байна. Шинэ үеийн давалгаа болон ирж буй ЕБС-ын сурагчдад тус “Боловсролын 5 хоног” хөтөлбөрөөр дамжуулан боловсролын хөрөнгө оруулалт хийх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top