С.Зориг агсны эхнэр Булган хүн амины хэрэгт холбогдож байжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 19


“Элит” гэдэг мөнгө зиндаагаар бүрэлддэггүй, сэтгэлгээний төвшнөөр бий болдог зүйл. Монголчууд бидний хувьд өнөөдөртөө 40, 50 мянгат, цаашлаад Сансар, Бага тойрог гээд жижиг хотынхоо, жижигхэн төвд л элитүүд байсан, байх ёстой юм шиг зүтгэдэг. Тэгээд 23, 1 дүгээр сургууль болон Орос сургууль дүүргэсэн л бол элит болох гэж эндүүрдэг. Гэхдээ үнэхээр эндээс элит гэх хүмүүс төрсөн мэдээж. Улиг болтол хөөргөн ярьдаг 23 дугаар сургуулийг Ерөнхий сайд асан Баяр, С.Зориг агсан, Малыш Энхтүвшин, УИХ-ын гишүүн С.Оюун, Алтай төгссөн гээд, цааш үргэлжилбэл урт жагсаалт болно. Гэхдээ энэ сургуулийг төгссөн болгон элит байх албагүй. С.Зориг агсаны эхнэр дуулиант Булган ч мэдээж, 23 дугаар сургуулийг төгсөгчдийн нэг. Түүнийг лав элит гэхгүй биз. Хэдийгээр өнөөдөр хэрэг илрэх янзгүй, хүмүүс залхаж, зүхэж ядаад байгаа ч, хүлээлттэй л байгаа. С.Зоригийн аллагын ганц гэрч гэгддэг, түүний эхнэр Булган хэмээх энэ хатагтайн талаар хүмүүс янз бүрээр л ярьдаг.

Булганы талаар найз залуу нь ярихдаа, “Булган бид хоёр сайхан үерхэж, одоогийнхоор бол явалдаж байсан. Булганыг залуучууд их сонирхдог байсан. Дуугүй байна гэж байхгүй, онигоо их ярина. Ер нь их мэдлэгтэй, кругозор сайтай ном их уншдаг байсан. Тиймээс их мэдлэгтэй, ямар ч сэдвээр ярина. Ер нь их гал охин байсан. Эр, эм гэлтгүй хүнийг их татдаг. Булганы цонх манай цонхоор яг харагддаг байлаа. Цонх нь байнга гэрэлтэй, нойр гэж байхгүй. Тэгээд юу хийх вэ гэхээр, тамхийг ёстой хайрцаг хайрцагаар нь татаад л, буу халаад  суучихна. Хааяа намайг буу халъя гээд дууддаг байлаа. Ер нь байнга л хөгжим тавиад, хэн нэгэнтэй яриад сууна. Булган бүр 9, 10 дугаар ангид байхдаа тамхи татдаг байсан. Архи уухгүй ч, пивийг бол дүүгээрээ зөөлгөөд л уугаад, тамхи татаад яриад суучихна. Би 10 төгсөөд хойшоо сургуульд явсан. Харин Булган АУИС-д орсон юм. Намайг зуны амралтаараа ирсний дараа бид хоёр суух юм болсон. Гэтэл манай аав, ээж Булганд дургүй. Аргагүй ш дээ, тамхи татдаг байсныг нь мэддэг юм чинь. Тамхи баагиулсан охинтой суулгахгүй гээд. Тэр үед бид хоёр нуугдмал байдалд, найз нөхдийнхөөрөө хонож өнжөөд явдаг байлаа. Тэгээд би буцах болж, түүнийг Москвагийн Анагаах руу татаж авна гээд явсан. Тэгж байтал, манай ангийн Ганхүүгээс захиа ирсэн. “Манай ангийн Дашцэрэн, Булган хоёр суугаад нэг гэрт орчихсон” гэсэн байв. Тэгээд яахав дээ, тэр хоёр дөрвөн жил хамт амьдарсан. Ингээд Булган хойшоо явахаа болиод, эндээ сургуулиа төгссөн болсон юм. Тэгээд ч, тэр сурлагаар муухан байсан. Ээж нь Анагаахын дээд сургуулийн деканы нарийн байсан юм. Намайг амралтаараа  ирэх хооронд Дашцэрэнгээс илүү, Булган бид хоёрын харьцаа дотно байгаад байдаг байсан. Яахав дээ, бас Москвагийн оюутан гэдэг утгаараа ч, би түүнд арай илүү байдаг байсан байх л даа. Сүүлдээ Дашцэрэн, Булган хоёр салаад, Булган харин ч нэг явж өгсөн. “Үүрийн туяа” хамтлагт дуулдаг байсан балетчин Батдэлгэр, Зуундарь гэх мэт олон сайхан залуустай их гүйсэн. Бид хоёрын харьцаа нэг хэсэг тасарч, би ч хүнтэй суусан.

Харин Булган Анагаахын оюутан байхдаа хүн амины хэрэгт холбогдож байсан гэдэг нь үнэн. Тэрний тэгж сүүлэрч байх үед, Галсанбат над дээр гүйж ирээд, ”Алив чи, Бадрахтай яриад /манай найз эмч байсан/ арга хэмжээ аваад өгөөч. Ундраа жирэмсэн болчихоод бөөн юм болоод байна” гэсэн. Бадрах тэр үед зөвшөөрөөгүй. Аборт хийлгэнэ гэдэг тэр үед их хэцүү. Маш хатуу хяналттай байсан. Тэгтэл удаа ч үгүй нэг өдөр, “Ундраа нас барчихлаа” гэсэн. Гэрийнхэн нь ч энэ хэргийг тас нуусан. Тэгсэн Булган надад хэлсэн л дээ. Өлзийсайхан, Булган, хэн ч билээ гурван найз охин нийлээд, төгсөх курсийн оюутнууд учир, өөрсдөө айлын гэрт үр хөндүүлэх гэж оролдсон байгаа юм. Үүнээс өөр юм би ярихгүй” хэмээв.

Хүнийг хүн хэзээ ч засч чаддаггүй. Сайн талыг нь ашиглаад, муу талыг нь орлох хүн ол гэж мэргэдийн үг байдаг. Залуу цагийн есөн шид нь бүрдсэн, үзээгүй юм, туулаагүй тавилангүй энэ бүсгүй, үнэн хэрэгтээ хэн бэ? Тэрээр амьдралын уртад зэрэглээ мэт замхарлаа ч, түүхэндээ лав түвшин байх ерөөлгүй нэгэн бололтой. 

 

Д.Сэндэр

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ххх(103.57.95.62) 2024 оны 04 сарын 23

Мэдэхгүй юм даа.Гэхдээ нэг ч таатай зүйл сонсогддог гүй эвгүй эмэгтэй л дээ

0  |  0
Irgen(66.181.184.129) 2024 оны 04 сарын 23

OMG. Aimaar shulam.

0  |  0
Хүү(66.181.190.23) 2024 оны 04 сарын 23

Галсанбат, Зуундарь нтр чинь хамаагүй ах хөгшин хмс биш үү?

0  |  0
Цагдаа нар шалгах хэ(103.57.92.158) 2024 оны 04 сарын 23

Алуурчин яаж амьд явдаг бна аа

1  |  0
вв(103.10.23.126) 2017 оны 03 сарын 31

нээрээ л бурхан минь юу уншчив аа

0  |  0
Dulmaa(27.123.214.94) 2024 оны 04 сарын 23

Burhan mini

1  |  0
Top