Алга болсон 13 настай охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 10

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 9-ний өдөр нийслэлд 7-14 насны дөрвөн хүүхэд алга болсон гэх мэдээлэл цахим орчинд тархсан.

Алга болсон хүүхдүүдийн 3-ыг нь буюу 7 настай, 12 настай, 14 настай эрэгтэй хүүхдүүдийг өчигдөр өдөр олж, ар гэрт нь эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.

Харин Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух хаягтай 13 настай С.Элбэрэл дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 12 цагт хичээлдээ явна гэж гэрээсээ гараад одоог хүртэл ирээгүй, сураггүй алга болсон тул эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top