Далайчид навчаар “HELP” гэж бичин, аврагджээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 13

Номхон далайд аялж яваад Микронез орчим завь нь эвдэрч, нэгэн жижиг арал дээр гацсан гурван далайчин эрэг дээр дал модны навчаар “HELP /туслаарай/” гэж бичсэнийхээ ачаар аврагджээ.

“CBS” телевизийн мэдээлснээр, тэд бүгд туршлагатай далайчид байсан ба завиных нь мотор эвдэрч, эзэнгүй арал дээр амь хорогджээ. Тэднийг далайд гарснаас зургаан хоногийн дараа АНУ-ын эргийн хамгаалалтын алба алга болсон далайчны ар гэрээс тусламж хүссэн дуудлага хүлээн авч, тэнгисийн хүчинтэй хамтран эрлийн ажиллагааг эхлүүлсэн байна. Найм дахь хоног дээр эрлийн багийн онгоц Микронезийн бүлэг арлуудын нэг дээр дал модны навчаар “HELP” гэж бичсэнийг харж, эргийн хамгаалалтынхныг илгээн, тэднийг аварсан байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.126.91.191) 2024 оны 04 сарын 17

Ухаалаг

2  |  1
зочин(103.41.93.163) 2024 оны 04 сарын 16

Амь хорогдох- үхэх, Амь хоргодох- амьд үлдэх.

9  |  0
Top