ДОРНЫН ЗУРХАЙ: Хулгана, луу жилтнээ ЭЕРЭГ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 02

Аргын тооллын 4 сарын 2, Ангараг гараг. Билгийн тооллын 23

ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ, УЛААН БИЧ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эд эдлэл идээ ундаа олдоно
  • Наран ургах, шингэх: 06.28-19.23
  • Барилдлага: Үхэх   
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй   
  • Суудал: Ус

 

Аргын тооллын 4 сарын 2, Ангараг гараг. Билгийн тооллын 23, Суулга одтой, улаан бич өдөр. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top