ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 0 хэм байна

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 03 сарын 29

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна.

 

2024 оны 03-р сарын 29-ний 20 цаг хүртэл

цаг агаарын урьдчилсан мэдээ

 

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Халх голын хөндийгөөр, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -17...-22 градус, Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг Завхан голын эх, Идэр, Байдраг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -10...-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2...+3 градус дулаан, бусад нутгаар -6...-11 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -5...-10 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +13...+18 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +7...+12 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -10...-12 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -9...-11 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -13...-15 градус, өдөртөө -1...-3 градус хүйтэн байна.

 

2024 оны 04 сарын 03-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

 

31-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 4-р сарын 01-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 02-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 30, 04-р сарын 02-нд тал, хээрийн нутгаар, 31-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -3...-8 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +14...+19 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -4...+1 градус, өдөртөө +8...+13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top