ӨРНИЙН ЗУРХАЙ: Үхрийнхэн мөрөөдөхөд цаг гарга

2024 оны 03 сарын 21

Хонь

Өнөөдөр хэн нэгнээр тоглох хүсэл ихээр төрвөл тухайн хүн танд юм санахгүй байхад анхаараарай. Үр дагавар нь таагүй байж болзошгүй.

Үхэр

Мөрөөдөхөд цаг гаргаарай. Цөөхөн хормыг ч болов өөртөө зориулаарай. Амрах цаг гарахгүй тул өмнөө том хэмжээний зорилго бүү тавиарай. Зарим зүйлийг хүмүүс таны өмнөөс хийнэ.

Ихэр

Амжилтын араас явахдаа хайртай хүмүүсийнхээ тухай бүү мартаарай. Тэдэнд өнөөдөр анхаарал дутагдах вий!

Мэлхий

Бүхний анхаарлын төвд байх өдөр. Гомдох талаар бодоод хэрэггүй, хүмүүс танаар тоглосон ч тэр нь муу сэтгэлийн үүднээс биш байх болно.

Арслан

Бүх сэтгэл хөдлөлөө ажилдаа зориулаарай. Бусад зүйлд цаг болон сэтгэл хөдлөлөө бүү үр.

Охин

Танаас юу ч хүлээсэн байлаа биелэх өдөр юм. Хамгийн амархан бөгөөд сонирхолтой аргаар бусдад туслах болно.

Жинлүүр

Та төрөлх хотоо сайн мэддэг үү? Хэрвээ тийм бол хаагуур зугаалахаа сайн мэдэж байгаа байх. Хэрвээ хаашаа явахаа мэдэхгүй байгаа бол судал.

Хилэнц

Бусдын асуудлаар өөрийгөө бүү зовоо. Өнөөдөр танд өөрийн асуудал хангалттай байна. Өгөөмөр сэтгэлээ дараа гаргаарай.

Нум

Ямар нэгэн зүйлийг өөрчилж чадахгүй гэж бүү бодоорой. Оролдоод үзэх юм бол болох ч юм билүү. Гайхамшиг болох магадлал бага биш.

Матар

Яарсан үйлдэл хожим нь харамсалд хүргэнэ. Тэвчээртэй байж, алхам алхмаар хөдлөөрэй.

Хумх

Намагнаас гарч чадахгүй байгаа бол хатуу нэгэн болно. Зүтгэ, гар. Урд тань дахиад намаг гарч ирэх вий гэж бүү ай.

Загас

Сайхан зүйлд найдаарай. Магадгүй та найдвартай түшиг тулгуурынхаа тусламжтайгаар олон зүйлийг хийж чадна. Алдаа гаргах вий гэж бүү ай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top