Хятадад сүүлийн есөн жилд анх удаа гэрлэлт өсжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 18

 

БНХАУ-д өнгөрсөн онд гэрлэлт өмнөх онтой харьцуулахад 12.4 хувиар өссөн нь сүүлийн бараг арван жилд буураад байсан трендийг зогсоожээ.

Өнгөрсөн онд тус улсад нийт 7.68 сая хос гэрлэлтээ бүртгүүлсэн нь 2022 онтой харьцуулахад 845 мянгаар нэмэгджээ. 2013 онд нийт 13.47 сая хос өрх тусгаарлаж, гэрлэлтээ бүртгүүлсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болоод байна.

Энэ сарын эхээр БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Чян төр, засгийн зүгээс төрөлтийг дэмжсэн, урт хугацаанд тэнцвэртэй хүн ам зүйн хөгжлийн бодлого явуулна гэж мэдэгдэж байсан билээ. Судалгаанаас үзвэл, ойрын арван жилд тус улсад нийт 300 сая орчим хүн тэтгэврийн насанд хүрнэ.

Өнгөрсөн онд тус улсын хүн ам хоёр дахь жилдээ дараалаан буурчээ. Үүнд төрөлт огцом буурсан, ковидоос үүдэлтэй нас баралт нөлөөлсөн билээ. Луу жилд хүүхэд төрөх нь өлзийтэй сайн гэж үздэг тул энэ жил төрөлт нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна гэж “Yicai” хэвлэлд онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top