Мадонна тэргэнцэртэй шүтэн бишрэгчээ БОСОХЫГ шаарджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 18

 

Дуучин Мадонна өнгөрсөн долоо хоногт Лос Анжелест болсон аялан тоглолтынхоо үеэр тэргэнцэртэй шүтэн бишрэгчээ босохыг шаардсан нь олон нийтийн эгдүүцлийг хүргээд байна. 

Попын хатан хаан гэгддэг Мадоннагийн тоглолтыг үзэхээр ирсэн Ванесса Горман хэмээх эмэгтэй 1999 онд автомашины ослоос үүдэн тэргэнцэр дээр суужээ. Хайртай уран бүтээлчийнхээ тоглолтыг үзэхээр ирсэн түүнд хандан Мадонна "Чи юу хийж байгаа юм бэ. Яагаад наанаа суугаад байгаа юм?" хэмээгээд тайзны захад дөхөж ирмэгцээ түүнийг тэргэнцэртэй болохыг анзааран уучлалт гуйж байгаа бичлэг нь тик ток хуудаснаа байршин олон сая хандалт авсан байна. 

Олон нийт түүний энэхүү "мэдрэмжгүй" үйлдэлд эгдүүцэж буйгаа илэрхийлж "хүн ямар ч шалтгаанаар суусан байж болно, үүнийг Мадонна шийдэх эрхгүй" хэмээн түүнийг шүүмжилж эхэлжээ. 

Мадонна мөн тоглолтынхоо үеэр тайзнаа халтирч унасан нь тухайн өдрийн трэнд сэдвүүдийн нэг болжээ. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бөө(202.9.46.101) 2024 оны 03 сарын 20

Тэргэнцэриин хараал блжээ...ккк

0  |  0
Хар Төөгий (106.102.11.112) 2024 оны 03 сарын 19

ХӨГшин МАДОННА ЭРГҮҮТЭЖ ДУУСЖЭЭ

0  |  0
Top