Dispatch | Хан Су Хи, Рюү Жүн Ёль нар Хавайд болзож байгааг батлав

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 18

 

Жүжигчин Хан Су Хи болон Рюү Жүн Ёль нар болзож байгаа тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан билээ. Цуурхал гарсан даруйд жүжигчин Хан Су Хи хутга барьсан нохойны зурагтай ширүүхэн стори хийж бусдын найз залуутай уулзаагүй хэмээсэн. Гэсэн ч удалгүй тэд болзож байгаагаа баталсан бөгөөд Dispatch тэднийг Хавайд хамтдаа явж байгааг нь баталгаажуулсан байна. 

Dispatch-ийн дурдсанаар тэд тун ч таарамж муутай харагдсан тухай дурджээ. Хан Су Хи ууртайгаар утсаа ширтэж байсан бол Рюү Жин Ёль чимээгүй хоолоо идэж байсан аж. Dispatch-ийн зүгээс Рюү Жүн Ёль экс найз бүсгүйгээсээ өнгөрсөн оны 6 дугаар сараас хойш хөндийрч эхэлсэн гэжээ. Тэдний харилцаа 11 дүгээр сар гэхэд тодорхойгүй байдалд шилжиж, тухайн үед Рюү Жүн Ёль, Хан Су Хи нар гэрэл зургийн үзэсгэлэн дээр анх уулзсан байна. 

Хавайд ийнхүү таарамж муутай харагдсан хосууд хоёр тийш болсон байж магадгүй гэх дуулиан мөн дэгджээ. Учир нь өчигдөр буюу 3 дугаар сарын 17-нд Рюү Жүн Ёль ганцаараа Солонгос руу буцжээ. Харин Хан Су Хи инстаграм хаягаа private болгон олон нийтийн хэл амнаас өөрийгөө тусгаарласан байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top