ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 03 сарын 06

Аргын тооллын 3 сарын 6, Буд гараг. Билгийн тооллын 26

ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ, ШАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

 

  • Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
  • Наран ургах, шингэх: 07.23-18.44
  • Барилдлага: Идэр   
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө   
  • Суудал: Шороо

 

Аргын тооллын 3 сарын 6, Буд гараг. Билгийн тооллын 26, Элдэв тэнгэртэн одтой, шарагчин могой өдөр. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top