ДОРНЫН ЗУРХАЙ: Хулгана жилтнээ ЭЕРЭГ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 03 сарын 05

Аргын тооллын 3 сарын 5, Ангараг гараг. Билгийн тооллын 25

ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ, ШАР ЛУУ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Нүд бүрэлзэн улцайна
  • Наран ургах, шингэх: 07.25-18.42
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
  • Суудал: Гал

 

Аргын тооллын 3 сарын 5, Ангараг гараг. Билгийн тооллын 25, Суулга одтой, шар луу өдөр. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Ичигсэд хөдлөх улирал (10ц 17м) эхлэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top