ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал сайн нөхөртэй учирна

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 02 сарын 28

Аргын тооллын 2 сарын 28, Буд гараг. Билгийн тооллын 19

ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ, ХАР НОХОЙ ӨДӨР

 

  • Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
  • Наран ургах, шингэх: 07.36-18.33
  • Барилдлага: Үл зохилдох   
  • Шүтэн барилдлага: Төрөхүй   
  • Суудал: Төмөр

 

Аргын тооллын 2 сарын 28, Буд гараг. Билгийн тооллын 19, Тэргүүн дагуул одтой, хар нохой өдөр. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учрах” хэмээх сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top