ДОРНЫН ЗУРХАЙ: Дашням өдөр

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 02 сарын 15

Аргын тооллын 2 сарын 15, Бархасбадь гараг. Билгийн тооллын 6

ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ, ШАРАГЧИН ТАХИА ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өнгө зүс сайжирна
  • Наран ургах, шингэх: 08.00-18.13
  • Барилдлага: Хүчин төгсөх   
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй   
  • Суудал: Уул

 

Аргын тооллын 2 сарын 15, Бархасбадь гараг. Билгийн тооллын 6, Гоё хүүхэн одтой, шарагчин тахиа өдөр. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна. Дашням өдөр.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top