ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2024 оны 02 сарын 09

ӨВЛИЙН АДАГ ХӨХӨГЧИН ҮХЭР САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2024.02.09, Баасан гараг
  • Билгийн тооллын: 29
  • Үс засуулвал: Сүлд тэнэж одно
  • Наран ургах, шингэх: 08.09-18.03
  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Авахуй
  • Суудал: Хий

Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн.

Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top