ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал ӨЛЗИЙТЭЙ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 02 сарын 07

Аргын тооллын 2 сарын 7, Буд гараг. Билгийн тооллын 27

ӨВЛИЙН АДАГ ХӨХӨГЧИН ҮХЭР САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ, ЦАГААГЧИН ҮХЭР ӨДӨР

 

 

  • Үс засуулвал: Өлзийтэй сайн
  • Наран ургах, шингэх: 08.12-18.00
  • Барилдлага: Рашаан   
  • Шүтэн барилдлага: Төрөхүй   
  • Суудал: Уул

 

Аргын тооллын 2 сарын 7, Буд гараг. Билгийн тооллын 27, Суулга одтой, цагаагчин үхэр өдөр. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба морь, могой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top