ДОРНЫН ЗУРХАЙ: Бар, морь жилтнээ ЭЕРЭГ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 02 сарын 04

Аргын тооллын 2 сарын 4, Адьяа гараг. Билгийн тооллын 24

ӨВЛИЙН АДАГ ХӨХӨГЧИН ҮХЭР САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ, ШАР НОХОЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ
  • Наран ургах, шингэх: 08.17-17.55
  • Барилдлага: Түлэх   
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө   
  • Суудал: Төмөр

 

Аргын тооллын 2 сарын 4, Адьяа гараг. Билгийн тооллын 24, Онгоц одтой, шар нохой өдөр. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Модон луу жилийн хаврын уур орох улирал (16ц 40м) эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top