Улсын хэмжээнд 2023 оны ХАСХОМ гаргах явц 61 хувьтай байна

2024 оны 01 сарын 30

Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn цахим системд улсын хэмжээнд нийт албан тушаалтнуудын 61 хувь нь 2023 оны ХАСХОМ-ийг мэдүүлээд байна.

2024 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн байдлаар Шүүх шинжилгээний ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Тагнуулын ерөнхий газар зэрэг байгууллагууд 2023 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргасан явц 95-аас дээш хувьтай  байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top