Хүн аалзанд хувирсан аргентинчууд дэлхийн дээд амжилт үзүүлэв

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 30

Хүн аалзны өмсгөлтэй хоёр мянга орчим хүн Буэнос Айрес хотын төвд цугларч нэг газарт ижил өмсгөлтэй цугларсан хүний тоогоор дэлхийн дээд амжилт тогтоожээ.

Хүн аалзны дүрд хувирсан аргентинчуудын тоо хоёр мянгыг давсан байна. Үүнээс өмнө нь дээд амжилтыг малайзууд эзэмшиж байжээ. Тус улсад нийт 685 хүн хүн аалзны дүрд хувиран цугларч байжээ. Энэхүү арга хэмжээний үеэр Буэнос Айрес хотын нийтийн тээвэр, төв гудамжнууд хүн аалзаар дүүрсэн байсан аж.

Энэ үеэр тэд өөрсдийн авчирсан хоол хүнсээ ядуучуудад зориулсан хоолны газруудад тараан, буяны арга хэмжээ зохион байгуулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top