Жо Байден Ван И-тэй уулзав

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 28


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй хийсэн уулзалтын үеэр тус хоёр улс харилцааны нээлттэй шугамыг дэмжин, дэлхийн өмнө тулгарч буй сорилтуудад хамтран хариу арга хэмжээ авах учиртай гэж мэдэгджээ.

АНУ, БНХАУ нь хоёр талын өрсөлдөөнийг удирдахдаа хариуцлагатай хандаж, харилцаагаа дэмжих ёстой гэж Цагаан ордны тэргүүн онцолсон байна. Тэрбээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд асан Ли Көцян таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлжээ.

Associated Press агентлагийн эх сурвалжийн мэдээллээр, хоёр тал АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын дээд хэмжээний уулзалтыг Сан Франциско хотноо арваннэгдүгээр сарын 12-18-нд болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны /АПЕК/ дээд хэмжээний уулзалтын үеэр зохион байгуулах зармын тохиролцоонд хүрчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top