ТВ8 телевизийн Ерөнхий найруулагчаар Э.Баярбатыг томиллоо

Админ | Zindaa.mn
2023 оны 10 сарын 11

Өргөн нэвтрүүлгийн ТВ8 телевизийн Ерөнхий найруулагчаар Энхбаатарын Баярбатыг томиллоо.

Э.Баярбат нь Радио телевизийн дээд сургуульд найруулагч мэргэжлээр суралцаж төгссөн. Тэрбээр 2010 онд "Mongol HD" телевизээс ажлын гараагаа эхэлж, телевиз, контент үйлдвэрлэлийн салбарт тасралтгүй 13 жил ажиллаж байна.

2021 оноос ТВ8 телевизэд ажиллаж буй бөгөөд шоу нэвтрүүлэг, реалити шоу, шууд дамжуулалт, клипний зураг авалт зэрэг нийтэд танигдсан олон уран бүтээлийг хариуцан ажилласан туршлагатай, чадварлаг найруулагч юм.   


Өргөн нэвтрүүлгийн ТВ8 телевиз нь 17 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа ба Монгол Улсын өнцөг булан бүрт цэнхэр дэлгэцээр хүрч, онлайн платформоор дамжуулан дэлхий дахинд контентуудаа түгээж байна. Манай телевиз өдөр тутмын “Толь” мэдээллийн хөтөлбөр, "Рeople's story", “Тавилан”, “100 асуулт”, “Амьдрах сайхан” зэрэг нэвтрүүлэг, "Gobi challenge", “Анухай фитнесс шоу”, "Yummi" зэрэг реалити шоу, "Ардын журамт цэргийн мөрөөр" түүхэн сэдэвт тайз, дэлгэцийн шоу зэрэг  бүтээлээрээ олон нийтийн мэдэх эрхийг хангаж, соён гэгээрүүлэх үүргээ гүйцэтгэн, үндэсний өв соёлоо хүндэтгэн, түгээн таниулахыг эрмэлзэн ажиллаж байна.  

Top