ТВ8 телевизийн Ерөнхий продюсероор Б.Түвшинсанааг томиллоо

Админ | Zindaa.mn
2023 оны 10 сарын 11

Өргөн нэвтрүүлгийн ТВ8 телевизийн Ерөнхий продюсероор Баттөрийн Түвшинсанааг томиллоо.

Б.Түвшинсанаа нь МУИС-д сэтгүүлч мэргэжлээр суралцаж төгссөн. 2009 оноос "Боловсрол" телевизээс ажлын гараагаа эхэлсэн ба “Стар ТВ”, “Mongol HD” зэрэг телевизүүдэд ажиллаж, “Авъяаслаг монголчууд”, “Voice of Mongolia", “Би хэн бэ”, ""Gobi challenge", "“Ардын журамт цэргийн мөрөөр” зэрэг томоохон шоу, төсөл хөтөлбөрүүд, “Анхны баяр” зэрэг уран сайхны кинонуудад продюсероор ажилласан туршлагатай.

2020 оноос эхлэн ТВ8 телевизийн Контент хөгжүүлэлтийн албаны даргаар ажиллаж байгаад Ерөнхий продюсероор дэвшин томилогдлоо.


Өргөн нэвтрүүлгийн ТВ8 телевиз нь 17 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа ба Монгол Улсын өнцөг булан бүрт цэнхэр дэлгэцээр хүрч, онлайн платформоор дамжуулан дэлхий дахинд контентуудаа түгээж байна. Манай телевиз өдөр тутмын “Толь” мэдээллийн хөтөлбөр, "Рeople's story", “Тавилан”, “100 асуулт”, “Амьдрах сайхан” зэрэг нэвтрүүлэг, "Gobi challenge", “Анухай фитнесс шоу”, "Yummi" зэрэг реалити шоу, "Ардын журамт цэргийн мөрөөр" түүхэн сэдэвт тайз, дэлгэцийн шоу зэрэг  бүтээлээрээ олон нийтийн мэдэх эрхийг хангаж, соён гэгээрүүлэх үүргээ гүйцэтгэн, үндэсний өв соёлоо хүндэтгэн, түгээн таниулахыг эрмэлзэн ажиллаж байна.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(43.242.242.183) 2023 оны 10 сарын 11

Залуу хүмүүсээ дэмжиж, шинэлэг санаа, уран бүтээл хийхэд нь урам өгч хамтран ажиллах хэрэгтэй.\n

1  |  0
Top