Маэстро Б.Энхбаатар Монголын тайзнаа

2023 оны 10 сарын 03

Монгол Улсын хөгжмийн урлагийн төв байгууллага болох Монгол Улсын Филармонийн үзвэрийн 51 дэх жилийн нээлтийн тоглолт энэ 10 дугаар сарын 15-ны өдөр тохиож байна.

Нээлтийн тоглолтын удирдаачаар Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт удирдаач Ц.Баатаржав агсны хүү Б.Энхбаатар урилгаар ажиллаж байгаа бөгөөд тэрээр 1991 оноос ОХУ-ын Екатеринбург хотын Уралын Эрдмийн Филармонийн найрал хөгжимд виолончель хөгжимчин, туслах удирдаач, 1996 оноос удирдаачаар ажиллаж эхэлжээ.

Маэстро Б.Энхбаатар өмнө нь 2014 оны Төрийн наадмын концертыг удирдан эгшиглүүлж байсан бол энэ удаад Улсын Филармонийн урилгаар хүрэлцэн ирж Симфони найрал хөгжмийг удирдан тоглуулж байгаа юм.

Тоглолтын хөтөлбөрт XIX-р зууны Романтизмын үеийн төлөөлөгчдийн нэг, Чехийн нэрт хөгжмийн зохиолч А.Дворжакын “IX-р симфони”, “The Water Goblin” болон “Cello Concerto in B minor 1-р анги” зэрэг бүтээлүүд тоглогдохоос гадна “The Water Goblin” зохиол нь Улсын Филармони төдийгүй Монгол улсад анх удаа эгшиглэх гэж бүтээл юм.

Сонгодог урлагт шимтэн, дурлагч хэн бүхний алдаж боломгүй “New Season 2024” тоглолтыг та бүхнийг үзэхийг урьж байна.

"New Season-2024" тоглолтын хөтөлбөр:

А.Дворжак /Antonin Dvořák/

1. Symphony No.9 in E Minor, Op.95 /New World/

2. The Water Goblin, Oр.107

3. Cello Concerto in B Minor, Op.104. Гоцлол хөгжимчин Ж.Доржсүрэн

Тоглолтод:

-Улсын Филармонийн Симфони Найрал Хөгжим

-Удирдаач ОХУ-н Уралын Эрдмийн Филармонийн удирдаач Б.Энхбаатар

-Гоцлол хөгжимчин Ж.Доржсүрэн

2023.10.15 19:00 цагт Улсын Филармонийн Концертын Танхимд

Тасалбарыг: https://www.ticket.mn/event/1781 болон Улсын Филармонийн кассаас

Утаж: 70118012, 95500027

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top