ПРОКУРОР: 118 гомдол, хүсэлт гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгааллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 09 сарын 28

Прокурорын байгууллага өнгөрөгч долоо хоногт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 209 гомдол, 124 хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 948 гомдол, хүсэлтийг хянав.

Үүнээс 44 гомдлыг хүлээн авч, мөрдөгч, прокурорын үндэслэлгүй шийдвэр, ажиллагааг хүчингүй болгох, өөрчлөх шийдвэр гаргасан бол 74 хүсэлтийг хэсэгчлэн болон бүрэн хангаж, нийт 118 гомдол, хүсэлт гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээ авлаа.

Мөн дээрх хугацаанд Нийслэлийн Дүнжингарав, Мишээл төвүүдэд ажиллаж байгаа “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд нийт 8 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, 19 иргэнд прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч ажилласан байна гэж Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top