Аваргуудын лигийн 32 багийн нэрс тодорлоо

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 31

Европын Аваргуудын лигт оролцох 32 багийн нэр өнгөрсөн шөнө эцэслэн тодорлоо. Хэсгийн шатанд 32 баг оролцох бөгөөд сугалаа өнөөдөр явагдах юм. Энэ жилийн Аваргуудын лигт Испанийн 5, Англи, Герман, Италийн тус бүр дөрвөн баг шалгарчээ.

Багуудыг дөрвөн сагст хуваасан бөгөөд эхнийхт Аваргуудын лиг. Европын лигийн аваргууд болон УЕФА-гийн чансаа өндөр 6 улсын аваргууд багтжээ. Үлдсэн сагст багууд УЕФА чансаагаараа орсон.

1-р сагс: Наполи (Итали), Барселона (Испани), ПСЖ (Франц), Бавари (Герман), Манчестер Сити (Англи), Фейеноорд (Нидерланд), Севилья (Испани), Бенфика (Португал);

2-р сагс: Реал (Испани), Порту (Португал), Борусси Дортмунд (Герман), РБ Лейпциг (Герман), Атлетико (Испани), Интер (Итали), Манчестер Юнайтед (Англи), Арсенал (Англи);

3-р сагс: Шахтер (Украин), Ред Булл Зальцбург (Австри), Милан (Итали), Брага (Португал), Лацио (Итали), Црвена Звезда (Серби), Копенгаген (Дани), ПСВ (Нидерланд);

4-р сагс: Антверпен (Бельги), Селтик (Шотланд), Галатасарай (Турк), Янг Бойз (Швейцар), Ланс (Франц), Реал Сосьедад (Испани), Унион Берлин (Герман), Ньюкасл (Англи).

Хэсгийн тоглолтууд есдүгээр сарын 19-нд эхлэж, 11 дүгээр сарын 13-нд өндөрлөнө.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнхжаргал (66.181.180.13) 2023 оны 08 сарын 31

Шахтёрынхан бэлтгэлээ яаж базааж буй юм болов оо?

0  |  0
Top