Сагсан бөмбөг: Францчууд гэртээ харихаас айж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 28

Сагсан бөмбөгийн ДАШТ Индонез, Япон, Филиппин улсуудад үргэлжлэн явагдаж, эхний сенсаацууд гарч эхэллээ.

Тэмцээний өмнө түрүүлэх магадлалтай багуудын тоонд бичигдэж байсан Францын шигшээ баг эхний хоёр тоглолтдоо ялагдаад хэсгээсээ гарах боломжгүй боллоо.

Тэд эхний тойрогт Канадад 65:95 бут ниргүүлж, өчигдөр Латвийн багт 12 оноо илүү сүүлийн үеийг эхлүүлээд ялагдсан билээ. Францчууд сүүлийн тоглолтоо ижилхэн хоёр ялагдалтай Ливантай хийнэ.
 


Николя Батюм “Бид энд итгэл найдвар дүүрэн ирсэн ч олон хүний, юуны өмнө өөрсдийнхөө урмыг хугалж орхилоо. Миний хувьд багаа удирдаж, заах хүн нь байсан ч чадсангүй. Миний буруу. Шөвгийн найм, хагас шигшээд ялагдсан бол хичээсэн, тэмцсэн гэж хэлж болох ч бид хэсгээсээ гарч чадсангүй. Одоо би гэртээ харихаас айж байна. Олон хүн бидэнд итгэж байсан болохоор би энэ өмсгөлийг өмсөхөөс ичиж байна” гэжээ.
 


Харин Руди Гобер “Маш хүнд ялагдал байлаа. Бид тоглолтыг сайн эхлүүлсэн ч дахиад л сахилга бат дутагдлаа. Самбараас бөмбөг авалт, алдаа гээд л жижигхэн зүйлүүд тоглолтын хувь заяаг шийдчихлээ. Мөн шүүгч нарын алдаатай шийдвэр нөлөөллөө. Гэхдээ бид өөрсдөөсөө болж хожигдсон. Бид толинд өөрсдийгөө сайн харах ёстой. Алдаанаас суралцах хэрэгтэй” гэсэн байна. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.55.188.120) 2023 оны 08 сарын 31

Hairt Amerik ah egchiinhee aliig dolooj booviig ni hohood bai za yu omhii arhichin Frantsuud aa .Amerik Angliin daraa oron delhiin nomer 3alan hyadagch terrorist uls .Farisiin Olimp ch nolohgui Delhiin het diilenh ornuud oroltsohgui boikotlono

0  |  3
Ухнаагийн Баттөмөр Cold(66.181.161.197) 2023 оны 08 сарын 31

Хохь нь ээ ккк их олон улс орон мөлжиж колоничилж ирсэн хаха

2  |  3
зочин(59.153.86.212) 2023 оны 08 сарын 29

латвид муухай хожигдсон доо

0  |  0
Top