Манай сэтгүүлчид "АЛТАНГАДАС" одонгоор энгэрээ мялаалаа

2023 оны 07 сарын 10

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын босгон дээр "Чингис" олон улсын мэдээллийн агентлагийн Гүйцэтгэх захирал, Zindaa.mn сайтын Гадаад мэдээний албаны дарга, Ядамсүрэнгийн Индра, Zindaa.mn сайтын Спортын мэдээний албаны редактор Мягмарын Сугар-Эрдэнэ нар "АЛТАНГАДАС" одонгоор энгэрээ мялаалаа.


Орчуулагч, редактор Я.Индра нь МОНЦАМЭ агентлагийн Гадаадад мэдээлэх редакцад орчуулагч-редактор, Ерөнхий редактор, Гадаад сурталчилгааны газрын даргын албыг хашиж байгаад эдүгээ “Эрхэт Монгол” медиа группийн харьяа Zindaa.mn мэдээллийн сайтын Гадаад мэдээний албаны даргаар ажиллаж байна. 


Спортын сэтгүүлч С.Сугар-Эрдэнэ нь “Таван цагариг” сониноос ажлын гараагаа эхэлж, мэргэжлийн сүмо бөхийн мэдээ мэдээллийг япон хэлнээс анхлан орчуулж, Монголын үзэгч, уншигчдын хүртээл болгож байснаараа олны талархал хүлээсэн сэтгүүлч төдийгүй спортын сэтгүүлзүйн салбарт  20 гаруй ажил ажиллахдаа олон улс, тив, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олимпын наадмыг амжилттай сурвалжилсан, манай хамгийн туршлагатай сурвалжлагчдын нэг юм.

Түүний хувьд өдгөө спортын сурвалжилга, ярилцлага, спортын орчуулгын мэдээгээр дагнан бичиж байгаа цөөн сэтгүүлчдийн нэг бөгөөд сүмо, хөлбөмбөг, жүдо, чөлөөт бөхийн гадаад, дотоодын тэмцээний мэдээ сурвалжилга, бусад спортын шинэ соргог, орчуулгын мэдээг тогтмол бичиж, спортын сэтгүүлчийн үүрэг, оролцоог өдөр тутмын ажлаараа ханган ажиллаж байна.

 

БИЧСЭН НОМ, БҮТЭЭЛ
 

  • “Сүмод шингэсэн монгол хөлс”
  • “Баярлаж бахархсан Белград 2022”


ОРЧУУЛСАН БҮТЭЭЛ
 

  • Японы зохиолч Окамото Кэйзогийн "Нэбүкава руу" туужийг орчуулж, уралдаанд түрүүлсэн.
  • Оросын зохиолч М.Булгаковын Нохойн зүрх зохиолыг орчуулсан.
  • Японы алдарт жүдоч Тадахиро Номүрагийн “Хугараагүй ноён нуруу” номыг орчуулсан.
     

Олон улсын тэмцээн, уралдаан сурвалжилсан байдал
 

  • 2002 оны Инчёны Азийн наадам
  • 2021 оны Токиогийн олимпын наадам
  • 2022 оны чөлөөт бөхийн ДАШТ (Серби)
  • 2022 оны чөлөөт бөхийн Азийн АШТ
  • Монголд болсон тив, дэлхий, олон улсын тэмцээнүүд

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bi(202.9.46.217) 2023 оны 07 сарын 17

mongoliin setguulchid zovhi ni uuduu. zorig ni changa, setgel ni ulam bur ariun baih boltugai. Humuust uram heregtei, setguulchded bur ikh heregtei. Setguulch duu nart bayar hurgey

0  |  0
Saihan hymyys(194.230.147.236) 2023 оны 07 сарын 13

Baharhmaar saihan hymyys um. Bygded ni bayar hyrgej az jargal eryyl enh amjilt sain saihan byhniig hysen erooe

0  |  0
Zochin(86.111.139.3) 2023 оны 07 сарын 11

Mundag bayar hurgie!

0  |  0
хрхр(66.181.182.56) 2023 оны 07 сарын 19

авах ёстой сэтгүүлчид нь авдаггүй л шагнал даа. Соёлын гавьяат авахаар ах одо болтолй алтан гадас ч үгүй явна гэдэг дпаанч гутамшиг. Сэтгүүлчдийн эвлэл маш муу

1  |  0
So(110.70.55.129) 2023 оны 07 сарын 10

Woooow bayr hurgey ee

1  |  0
gst(213.208.157.36) 2023 оны 07 сарын 11

i like zindaa.

2  |  0
Уншигч(103.161.242.111) 2023 оны 07 сарын 10

Халуун баяр хүргэе. Мундаг сэтгүүлчид шүү

2  |  0
zochin(66.181.184.18) 2023 оны 07 сарын 10

Сэтгүүлчдэдээ аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе

2  |  0
Top