"Улаанбаатар" клуб 12 жилийн дараа Дээд лигийн аварга боллоо

2023 оны 07 сарын 04

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны нэг тэрбумын шагналын сантай  2022-2023 оны улирлын "Моби Дээд Лиг" 2022 оны наймдугаар сарын 23-наас өнөөдрийг хүртэл анх удаагаа 27 тойргийн тоглолтууд явагдаж 2023 оны долоодугаар сарын 02-ны өдөр хаалтаа хийлээ.

Хаалтын ажиллагаанд АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Дэд Ерөнхийлөгч Х.Азжаргал, ЕНБДарга Д.Тэрбаатар, Мобиком корпорацын Санхүү эрхэлсэн тэргүүн Ясухико Фукуи, Монгол Контент ХХК-тйн гүйцэтгэх захирал Э.Чинзориг, Мобифинанс ББСБ-ийн албаны захирал А.Алтанбагана болон МХБХ-ны Зөвлөлийн гишүүд оролцож шилдгүүдэд шагнал гардууллаа.

Моби Дээд Лигийн улирлын турш хамтран ажилласан Мобиком корпораци, ТВ8 телевиз болон Гансонор хамгаалалтын албаны нийт хамт олонд баярласан талархаснаа илэрхийлж талархал гардуулав. Мөн 2022-2023 оны Моби Дээд Лигийн улирал амжилттай өрсөлдсөн 4-өөс 9-р байруудад орсон Ховд, Төв Азарганууд, Хангарьд, Хаан Хүнс-Эрчим, Хоромхон, Би Си Эйч Лионс клубүүдэд шагнал гарууллаа. Ингээд нийт 27 тойргийн турш өөрсдийн хурд хүч авхаалж самбаагаа гаргасан шилдгүүдэд шагнал гардуулахад шилдэг талбайн шүүгчээр ОУХБХ-ны туслах шүүгч, АХБХ-ны Элит туслах шүүгч МХБХ-ны А ангиллын шүүгч Э.Ариунболд, туслах шүүгчээр МХБХ-ны А ангиллын шүүгч Б.Эрдэнэгомбо нар тодорч шилдэг тоглогчдыг шалгаруулахад хаалгачаар Э.Мөнх-Эрдэнэ /Улаанбаатар клуб/, хамгаалагчаар О.Мөнх-Оргил /Дэрэн клуб/, хагас хамгаалагчаар Акихиро Сүзүки /Улаанбаатар клуб/ довтлогчдоор Б.Мөнх-Эрдэнэ/Ховд/ болон Ц.Түмэнжаргал /Төв Азарганууд/ нар тус тус тодорсон бол шилдэг дасгалжуулагч Улаанбаатар клубийн Серби мэргэжилтэн В.Бралусич тодорсон юм. Медаль байруудыг шалгаруулахад хүрэл медалийг М.Болд эзэнтэй И.Отгонбаяр дасгалжуулагчтай "Булган СП Фалконс" клуб, мөнгөн медалийг Г.Мөнхчулуун эзэнтэй Ч.Мөнхбат дасгалжуулагчтай "Дэрэн" клуб хүртсэн аваргын алтан медаль цомын эздээр Дээд Лигийн нэг удаагийн аварга дөрвөн удаагийн мөнгөн медальт Б.Гантиг эзэнтэй В.Бралусич дасгалжуулагчтай "Улаанбаатар" клуб 12 жилийн дараа Монголын Хөлбөмбөгийн дээд лигийн аварга багаар тодорч байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top