“Investiture Of The Gods” киноны буриад од Наран

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 30

“Investiture Of The Gods” киноны шинэ трейлер өчигдөр кино сонирхогчдын хүртээл боллоо. Тус киноны гол дүрийг Крис Филлипс, Юй Ши, Чэнь Му Чи, Цы Ша, Хоу Вэнь Юань, Хуан Тин Сюань, Наран нар бүтээсэн билээ.

XV зууны үеийн түүх, дайн, бурхад, чөтгөр шулмын тухай өгүүлэх тус киноны бэлтгэл ажил 2014 онд, зураг авалт 2018 онд эхэлсэн юм.

Киноны гол дүрийн нэгийг Буриадын модель Наран буюу Нарана Эрдынеева бүтээжээ. Тэрээр Шан гүрний сүүлийн Эзэн хааны хатны дүрд тоглож байгаа юм. Киноны дараагийн хэсэг долоодугаар сарын 20-нд кино театруудаар гарах юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zichin(202.9.40.122) 2023 оны 07 сарын 02

Ymsr vzesgelentei be

0  |  0
Top