Бокс: Азийн залуучуудын АШТ хойшиллоо

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 26

Азийн боксын холбоо (ASBC) нь Олон улсын боксын холбооноос (IBA) гарч, ОУОХ-ноос хүлээн зөвшөөрсөн боксын холбоонд нэгдэхээр шийдсэн талаар бид мэдээлсэн. Тус холбоо шуурхай чуулган зарлан хуралдуулж, дүрмэндээ өөрчлөлт оруулах юм. Хэрэв тус холбоо үнэхээр гарах бол гишүүн 43 орны боксын үндэсний холбоод хамтдаа гарах уу, зарим нь IBA-даа үлдэх үү гэдэг одоогоор тодорхойгүй байна.

Энэ бүх шалтгааны улмаас ирэх долоодугаар сарын 14-30-нд Казахстаны Астанад болох байсан Азийн өсвөр, залуучуудын аварга шалгаруулах боксын тэмцээнийг хойшлууллаа. Азийн боксын холбоо тус тэмцээнийг IBA холбооны нэр дээр зохион байгуулахгүйгээр шийдсэн бололтой.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бодит байдал(103.212.119.203) 2023 оны 06 сарын 27

Үхсэн ацны чинь ”ах”,орос дүү нь хятад ахаа гөлчийтөл долоогоод зарим хотоо хүртэл хятад ахдаа өгөөд явж байна

0  |  0
овид(103.212.119.79) 2023 оны 06 сарын 26

Манайх МАН төрийн эрх баридаг феодал хөрөнгөтний хагас Коммунист шүүх засаглалтай улс болохоор Оросыг нь дагах байлгүй, ”ах”-аа дагаад АИБА-д үлдэж Олимпод орохгүй байх

0  |  0
Top