Дэлхийн хамгийн үнэтэй брэнд тодорчээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 15

АНУ-ын “Apple” компани хоёр жил дараалан дэлхий дээрх хамгийн үнэтэй брэндээр тодорчээ.

Brandz Top 100 Most Valuable Global Brands үнэлгээгээр, тус компанийн брэндийн зах зээлийн үнэлгээ нь энэ жил долоон хувиар буурч, 880 тэрбум ам.доллар болжээ. Дэлхийн хэмжээнд олон зуун үнэтэй брэндүүдийн зах зээлийн нийт үнэлгээ 20 хувиар буурч, 6.9 их наяд ам.доллар болсон байна.

Жагсаалтын хоёрт “Google” компани тодорчээ. Тус брэндийн зах зээлийн үнэлгээ нь 30 хувиар буурч, 577.7 тэрбум ам.доллар болжээ. Гуравт “Microsoft” компани оржээ. Үндэстэн дамнасан корпорацын зах зээлийн үнэлгээ 501.9 хувиар буурсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18 хувиар буурсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top