Боксын ДАШТ: Энэтхэг, Хятадын 4 боксчин финалд үлджээ

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 24

Энэтхэгийн Нью-Делид болж байгаа эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аваргын тэмцээний аваргын төлөө өрсөлдөх тамирчдын нэрс тодорлоо.

Финалын тулаанууд маргааш (2023.03.25) 20:30 цагт эхлэх бөгөөд хамгийн түрүүнд 48 кг-ын жингийн манай тамирчин Л.Алтанцэцэг Энэтхэгийн Ниту Гангастай рингэнд гарах юм.

Финалд шалгарсан тамирчдын тоогоор Энэтхэг, Хятадын шигшээ тэргүүлж байна. Энэ хоёр улсаас тус бүр дөрвөн тамирчин алтан медалийн төлөө өрсөлдөх болжээ.

Харин ОХУ, Казахстан, Итали, Колумби, Австралиас тус бүр хоёр, Монгол, Вьетнам, Тайвань, Бразил, Алжир, Мароккогийн нэг боксчин алтан медалийн төлөө шалгаран үлдээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top